Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

”Надаар тоглосон хайр” Өргөөгийн дэлгэцнээ...

 

 17 жилийн өмнө залуучуудыг байлдан дагуулж байсан "Надаар тоглосон хайр" жүжиг өнөөдөр "Өргөө" кинотеатрын дэлгэцнээ гарч эхэллээ.

 

Өргөө-1 кинотеатрт болсон нээлтийн үеэр киноны ерөнхий продюсер Т.Эрдэнэсүх Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Оюутан залуусын хайрын тухай өгүүлдэг тухайн жүжиг нь анх тайзнаа тавьж, үзэгчдийн хүртээл болсноос хойш 17 жил болжээ.

 

Хэрвээ та жүжгийг нь үзэж байсан бол энэ удаа дэлгэцийн бүтээлийг нь үзсэнээр орчин үеийн залуусын харилцаа, хайр сэтгэлийн холбоо хэрхэн өөрчлөгдөж, цаг хугацааны ялгаа ямар их байгааг харахаас гадна жүжгийн зохиолд гаргасан бага зэргийн өөрчлөлтийг харж, тунгаан шүүх боломжтой юм.

 

Жүжиг нь анх тайзнаа тавигдахдаа 300 гаруй мянган үзэгчийг байлдан дагуулж байсан бол кино хэрхэх бол?

жүжгийн зохиолд ямар өөрчлөлт орсон бол?

Энэ бүхний хариултыг "Өргөө"кинотеатрын Улаанбаатар хот дахь салбарууд болон Эрдэнэт хот дахь "Өргөө-4"-өөс олж аваарай.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр