Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Есөн сард 2 том маркетингийн чуулган МОНГОЛД болно

Монгол Ньюс мэдээллийн төвд "Smart 2017" маркетеруудын чуулганыг зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Монголын маркетингийн холбоо, Монголын Маркетингийн судалгааны ассоциаци хамтран "Smart 2017" Aзийн маркетингийн чуулган, "Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган" гэсэн хоёр том арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
 

Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж буй энэхүү чуулганыг Азийн Маркетингийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Samsung Mongolia ивээн тэтгэж байгаа аж. "Smart 2017" чуулган есдүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны хооронд Corporate Convention Center-т болох юм.

ЧУУЛГАНЫ ҮЕЭР:

  • Азийн Маркетингийн Холбооны гишүүн улс болох 17 улсын төлөөлөл оролцсон “Удирдах Зөвлөлийн хурал”
  • Гишүүн орнуудын Үндэсний ялагчийг шалгаруулдаг “Asian Marketing Excellence Awards 2016” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа
  • “SMART 2017” Asian Marketing Conference тус тус зохион байгуулах юм. “SMART 2017” маркетеруудын чуулганаар "Монголын брэндүүд Азийн зах зээлд" сэдвийн хүрээнд олон улсад нэр хүндтэй 5 үндсэн илтгэгчийн илтгэл, “Asian marketing Excellence” хүртсэн Азийн шилдэг 5 компанийн кэйс танилцуулна.

АЗИЙН МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИЙГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ШАЛТГААН:

  • Монголын бизнес эрхлэгчид, маркетер, бүтээлч авьяастнуудыг Азийн зах зээлтэй холбох
  • Маркетингийн хөгжил, цаг үеийн чиг хандлага, мэдээ, мэдээлэл, трендүүдийг Азийн шилдэг илтгэгч, маркетингийн гуру нараас сонсох
  • Азийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй Азийн бизнесийн шилдэг компаниудын бодит кэйсүүдтэй танилцаж, туршлага судлах 

Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган нь "Өсөлтийг хамтдаа хайх нь" сэдвийн хүрээнд есдүгээр сарын 29-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдана. 

Чуулганд 15 орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй мэргэжилтэн оролцох аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр