Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путинтай эмэгтэйчүүд өрсөлдөх үү

18 оны 3 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ сонгуульд Владимир Путин өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулна гэж таамаглаад байна. Мөн түүнтэй өрсөлдөх чин зоригтон ч байхгүй биз. Уг нь Алексей Навальный өрсөлдөх хүсэлтэй байсан ч түүнд эдийн засгийн гэмт хэрэг үүсгэн боломжийг нь хаагаад байгаа.

 

 

 

Манайхыг бодвол Оросод гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа бол нэр дэвших эрхгүй болдог хуулийг ягштал мөрддөг бололтой. Путины хувьд Сталинаас хойш Оросын төрийн хамгийн удаан удардаж буй хүнээр нэрлэгдээд байна. Түүний нэр хүнд зөвхөн улсдаа төдийгүй дэлхийд дээгүүр явж байгаа учраас түүнтэй өрсөлдөх хүнийг олно гэдэг сөрөг хүчнийхний хувьд тун хүнд байгаа бололтой.

 

 

Гэхдээ зарим эх сурвалжууд Путинтай дан эмэгтэйчүүд өрсөлдөж магадгүй гэж ярьж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийг шинээр байгуулагдсан Шударга Орос намын гишүүд эзлэх бололтой. Тухайлбал, Оросын Парис Хиллто гэгдэх Ксения Собчак, эмэгтэй хүн нэр дэвших ёстой гэх санааг дэвшүүлсэн Наталья Великая нарын нэрс одоогоор иргэдийн дунд санал асуулга хэлбэрээр явагдаж байгаа аж.

 

 

Гэхдээ л тэдгээр бүсгүйчүүдийг Путинтай өрсөлдөх чадвартай гэж үнэлэхгүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр