Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нэг өдрийн дотор зургаан хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2017 оны 9-р сарын 06-ны Лхагва гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

 

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 393 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 10 хүн гэмтэж бэртсэнээс зургаа нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртөж гэмтэж бэртсэн байна.

 

Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Д.Нянтайсүрэнгийн гудамж Улаанхуарангийн замд V.touareg маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай М, 4 настай С, 2 настай С, 7 сартай С нарын дөрвөн  хүнийг мөргөж гэмтээсэн хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр