Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

13-тай охин буудалд архины хордлогын улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

-ОХИНТОЙ ХАМТ БАЙСАН ГУРВАН ЗАЛУУ ЦАГДААД АНХ ДУУДЛАГА ӨГЧЭЭ-

Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын нэгэн өрөөнд 13 настай А гэх охин нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өмнө нь 13-хан настай бяцхан охины утсыг булаан зугтаж, “Очир” төвийн буудлын өрөөнд оруулсан, тухайн буудлын өрөөнд охиныг дагуулж орсон залуугийн хоёр найз хамт хүлээж байсан, улмаар охиныг онц хэрцгий аргаар зодож, хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Мөн охиныг хүчирхийлээд зогсохгүй царайг нь танигдахын аргагүй болтол зодсон байжээ гэх зэрэг мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсэн юм.

 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу өдрийн 12:44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Энэ хэрэгт холбогдуулан хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг шалгаж буй бөгөөд тэднийг хэрэг болсон газар байсныг гэрч болон бусад нотлох баримтаар тогтоосон байна. Бид уг мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Уг хэргийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд тус дүүргийн 16-р хороонд оршин суух, 13 настай, иргэн А нь нас барсан байдалтай байсан. Хэргийн газрын үзлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсэн дүгнэлтээр тухайн нас барсан охин ил харагдах шархгүй, үхэлд хүргэх ноцтой гэмтэл илрээгүй амь насаа алдсан байсан хэрэг гарсан.

Энэ хэрэгт нарийвчлан шинжилгээ хийх шаардлагаар шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэн ажиллаж байна.Тухайн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүрэгт оршин суух 19-20 насны гурван этгээдийг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна” гэв.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулаагүй. Харин архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Тиймээс үхэлд хүргэх өөр шалтгаан байгаа эсэх болон хүчиндүүлсэн эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж. Тухайн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа талаар албаныхан мэдээлэв.

 

Бид хэргийн газар болох “Очир” төв рүү мэдээлэл авахаар очсон юм. Гэтэл тухайн зочид буудалд ажиллаж байсан ажилтан менежерийн утасны дугаар хэмээн дугаар өгөв. Тухайн менежертэй утсаар холбогдоход “Манай захирлууд түр гадагшаа явсан байгаа. Өнөө орой ирнэ. Ирэхээр нь мэдээлэл авах боломжтой. Түүнээс би ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн учирласан юм.

Мөн бид хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очсон юм. Дэслэгч н.Пүрэвдорж хэргийг шалгаж буй бөгөөд биднийг очиход ажил дээрээ байхгүй байв. Бид нэмэлт мэдээлэл авах гэсэн боловч шүүх эмнэлгийн хариу гараагүй гэсэн мэдээлэл өгч байлаа.

Эх сурвалжийн мэдээлэж буйгаар тухайн нас бардаг 13 настай охин хамт байсан гурван залуугийн хоёртой нь хамар хашааны найзууд гэх ба тэд охиныг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэн буудал руу оруулаагүй. Харин тухайн залуус хамтдаа инээлдэн буудал руу орсон. Залуус хамт архидан согтуурсан бөгөөд тухайн өдөр буудлын өрөөнөөс ямар нэгэн хашгирах дуу огт гараагүй. Хүн үхсэн байсныг буудлын ажилчид ч мэдээгүй. Өглөө босоод харахад охин амьсгалахгүй байсан тул хамт байсан гурван залуу цагдаад дуудлага өгсөн гэв.

У.УРАНЦЭЦЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-10-06 16:40:29

дөнгөж 13-тай охин яаж архи ууж хордох вэ арай илүү хүн итгэхээр юм хэлээч

Zochin
2017-09-22 13:24:53

Bitgi hudlaa shaagaad baitsgaa buudalinhan uursdiiguu buruutai bolchihono gd hudlaa shaaj bga shde 13 han nastsai ohinig 3zaluutai orulj bdag buudalin buruu buudalig haa eswees hvchindegch narig vnen zuw medeelj buruugaa hvlee 3 zaluug horij bgad shalgah

zochin
2017-09-21 17:04:53

naadah chin hudlaa shdee albaar zohion baiguulalttai hereg ym bi shvv tgd ch tiim jaahan ohin yaj ch bodson yu gj 3zaaluu dagaj ywhaw dee hedii nz bailaa ch buudal ruu zvgeer ineeged dagaj orku shdee deedchvvl ajlaa sain hiigeechee

zochin
2017-09-10 15:01:55

hucheer arhi tsutgaj uulgasan baihaa tuunees bish 13 nastai huuhed shudee.......yuch medehgui arban gurabhan nastai huuhed shudee.....ter 3 zaluu gedeg humuusiig tanidag boloodl tsug orson bha ymarch har buruu bodol baihgui yuch medehgui 13 nastai huuhed

Ажлын байр