Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дуучин Нара, жүжигчин Төөтөө хоёрын оролцох "21 мянга" реалити шоу эхэллээ

 

Монголын телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болох энэхүү шоу нь улиралд нэг удаа гардаг бөгөөд өмнөх дугааруудад дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа хоёр, жүжигчин Батаа, Гэрэлээ хоёр, трансжендэр Солонго, Цэцэг зэрэг олны танил хүмүүс оролцож байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тэгвэл энэ удаагийн дугаарт Дуучин Нара, "Эмоци" продакшны жүжигчин Төөтөө нарын оролцож буй 25 дугаар суваг телевизийн "21 мянга" реалити шоу нэвтрүүлэг өчигдрөөс гарч эхэллээ.

Даваагаас баасан гарагуудад 21:30 цагт гарах тус нэвтрүүлгээс Төөтөө, Нара хоёр 21 мянган төгрөгөөр 10 хоног ямар арга барилаар хэрхэн амьдарч, хэн нь ялахыг та бүхэн сонирхон үзээрэй.

Энэ дашрамд дуулгахад, 25 дугаар суваг телевизийн хамт олон "21 мянга" реалити шоуны дараагийн дугаараа Солонгост хийхээр төлөвлөж байгаа гэх юм билээ. Тэд ард түмний дундаас хоёр оролцогч сонгоод Солонгост 21 мянган воноор амьдрах сонирхолтой даалгавар өгөх гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр