Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хотын фракцийн увайгүй тохироо хэдэн тэрбумын өртөгтэй вэ?

МАН-ын Бага өнөөдөр 11 цагт хуралдахаар тов тодорсон. Харамсалтай нь өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ эцэслэн тохирч чадаагүй тарсан. Өнөөдөр 10 цагаас эхлэх Удирдах зөвлөлийн хурлаас Бага хурлын уур амьсгал хэрхэн эргэх нь шалтгаална.



Ямар боловч өнөөдрийн байдлаар  Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд асан У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байна. М.Энхболдын тэргүүлдэг Хотын фракци Ө.Энхтүвшингээр туг тахихаар шийдсэн гэнэ. Туг тахих гэсний учир тун удахгүй тайлагдана.  Ерөнхий сайдыг  тодруулах өнгөрсөн хугацаанд хотын фракцийнхан эрх мэдэл, албан тушаалаа авч үлдэхийн төлөө их л таагүй тохироо бүхий схем зурж амжжээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө  өнөөдөр эцсийн сумаа тавих гэж байна.


Тодруулбал, Ө.Энхтүвшин гишүүнийг Ерөнхий сайдад зүтгүүлнэ. Гүйцэтгэх засаглалаа авсны дараа 60 тэрбумын схем үргэлжилж ээлжээ хүлээсэн нөхөд ажилдаа орно. 10 сар гаргаад намын их хурлаар Ж.Эрдэнэбат намын дарга болно. Ингээд жил орчим улстөрийн амьдралыг  хэвийн үргэлжлүүлж байгаад  ард түмний уур бухимдал, фракциудын эсэргүүцэл буурахаар намын дарга Засгийн газраа авлаа хэмээн Ө.Энхтүвшинг огцруулж Ж.Эрдэнэбат дахин Ерөнхий сайд болно. Энэ хугацаанд М.Энхболд УИХ-ын дарга хэвээр байж фракциа удирдана гэжээ. Ийм явуургүй хөгийн тохироогоо амьдралд хэрэгжүүлэхийн тулд Бага хурлын гишүүдэд 50 сая төгрөг амласан гэх бор  шувуу Тусгаар тогтнолын ордонд тогтож дийлсэнгүй жиргэлээ. Хэрэв энэ үнэн болоод Бага  хурлын 300 гаруй төлөөлөгч Ө.Энхтүвшинг дэмжвэл МАН-ын улстөрийн тавцангаас арчигдах замаа заслаа гэсэн үг гэдгийг улстөр судлаачид хэлж байсан.



Концесс, 60 тэрбумын асуудлаас болж МАН-ын нэр хүнд өнөөдөр намагт шигдчихээд байхад  нөгөө хэд нь хаширахгүй дахин нэг хувилбараа хэрэгжүүлэх гэж байгааг мэдсэн МАН-ын бүлгийн 31 гишүүн буюу Засаг огцруулсан нөхдүүд их бухимдаж байна.




Г.Санчир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр