Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Зориг" сан орон нутгийн эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

'Зориг' сан нийгэмд чиглэсэн олон хөтөлбөр, арга хэмжээг санаачлан зохион байгуулдаг билээ. Тухайлбал, 2014 оноос эхлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор “Орон нутгийн залуу манлайлал”, “Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 85 залуу хамрагдсан байна. Тэгвэл 'Зориг' сан энэ жилээс эхлэн 'Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах' хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрөө ирэх аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Сонирхсон хүмүүс өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/rwcp2017 хаягаар бөглөх бөгөөд аравдугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авах ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр