Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагт АШУҮИС-ийн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт "Хүүхдийн сэргээн засах төв"-ийн нээлт болно. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээг цогц байдлаар хийнэ 

10:00 цагт ЭМЯ, ДЭМБ ирэх 5 жилийн хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо. Энэ талаарх мэдээллийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд хэвлэлийн бага хурал хийж, өгнө. 

10:00 цагт: Тээврийн дээд сургууль дээр орчин үеийн иж бүрэн сургалтын полигоны нээлтийн арга хэмжээ болно. Уг сургалтын полигоныг ашиглаж эхэлснээр төмөр замын төрөл бүрийн мэргэжлээр сурч байгаа оюутан залуус үйлдвэрлэлийн дадлага сургуулилтаа сургууль дээрээ хийж, сургалтын чанарт ахиц гарах бололцоо нээгдэх юм. 

11.00 цагт: БНСУ-ын хөрөнгө оруулалтаар СХД-ийн 8-р хороонд баригдсан номын сангийн нээлт болно. БСНУ-ын элчин сайд нээлтэд оролцоно. 

11.00 цагт Төрийн ордны Их танхимд Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалт болно. 

12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Уул уурхайн мэргэжлийн холбоодоос тус салбарын сайд, удирдлагууд, төрийн өмчийн томоохон компаниудын ТУЗ-д мэргэжлийн хүн томилдог байх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-т хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ. 

14.00 цагт: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоон дээр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барель үсгийн үлгэрийн ном гардуулна. 

15.00 цагт ЗТХЯамны 301 тоот өрөөнд  "ДОТООДЫН АЧАА ТЭЭВЭР -ИНТЕРНЕТ ХУДАЛДАА-ШИЙДЭЛ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Эх сурвалж http://www.info.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр