Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ирэх даваа гаригт томилно

МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшүүлсэн.

Ингэснээр түүнийг ирэх сарын 2-нд буюу намрын чуулганы эхний өдөр батламжлах юм. Гэхдээ эхлээд МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг томилуулах талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барина.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Дараагийн Засгийн газраа бүрдүүлэхэд ямар зарчим баримталж ажиллах, сайд нарыг ямар шалгуураар сонгох гэх мэт олон зүйл дээр бүлгийн гишүүд санал солилцлоо. МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна. Улмаар намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайдаа батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газраа бүрдүүлье гэсэн шийдэлд хүрсэн” хэмээн мэдээлэл хийж байсан билээ.

Тэгэхээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ирэх даваа гаригт батламжлах аж.

Нийтэлсэн огноо: 2017-09-27 12:00:48

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр