Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайдыг ирэх пүрэв гарагт батламжилна

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, улмаар ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг батламжилна.

Намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Ерөнхий сайдыг томилох эсэх тухай асуудал орж ирж байна. Өнгөрсөн сарын 25-нд хуралдсан МАН-ын Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад Шадар сайд У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлсэн. Бага хурлын шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өргөн барьж зөвшилцсөн бөгөөд өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас У.Хүрэлсүх нь олонхийн дэмжлэг аваад буй.

 

Одоо чуулганы хуралдаанаас түүний нэрийг батламжлах л үлдээд байгаа юм.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр