Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ж.Мөнхбат Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт ханджээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат Засгийн газрын ордонд мэдээлэл хийлээ.Тэрээр, "Намайг өөрийн эхнэрийн хамаатан хувь эзэмшдэг Засаг чандмань майнз компанид концессийн гэрээний тендэрт нөлөөлж, хууль бусаар өгсөн гэдэг гүжир мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Ялангуяа Ж.Эрдэнэбат сайдыг огцрох үед энэ талаар нэлээд их ярилаа.

Миний бие төрийн сайдаар ажиллах хугацаандаа амин хувийн ашиг сонирхлоо дээдлээгүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, хууль зөрчөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Миний нэр холбогдоод байгаа Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэр сумдыг холбосон 130 км замыг барих концессын гэрээний тендерт 8 компани оролцон судалсан юм билээ. 60 хоногийн дараа тендэрийн шалгаруулалтыг хаахад ганцхан компани буюу “Засаг Чандмань майнз” гэдэг компани саналаа ирүүлсэн юм билээ. Ингээд саналаа ирүүлсэн цорын ганц компани болох Үндэсний хөрөнгө оруулалтын газар концессын гэрээ хийсэн.

“Засаг чандмань майнз” компанид би болон манай гэр бүл ямар ч хамаагүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй, энэ компанид оролцдоггүй гэдгийг албан ёсоор хэлье. Тус компанийн олон хувьцаа эзэмшигчийн нэг нь манай эхнэрийн хамаатан байсны төлөө хуулийн дагуу явагдаж байсан концессын сонгон шалгаруулалтын тендэрийг хууль бусаар авсан гэсэн гүтгэлэг, улстөржсөн дайралтыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хамаатан нь тус компанид хувь эзэшмдэг гээд эхнэрээсээ салах юм уу, эсвэл улсын төсөвт олон тэрбум төгрөгний татвар төлж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа үндэсний компанийн үйл ажиллагааг зогсоох эрх надад байхгүй. Энэ сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг, миний бие энд оролцсон эсэхийг зохих хуулийн дагуу шалган тогтоож өгнө үү, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ мэдэгдье.

Засгийн газрын шинэ танхим бүрдэх гэж байна. Энэ үед намайг сайд хийх гэж байна гэж хэлж болох байх. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажиллаж байсан 8 хүн албан ёсоор сайд болохгүй гэдгийгээ хэлсэн. Би сайд болохгүй гэдгээ хэлж байна" гэлээ.
Нийтэлсэн огноо: 2017-10-10 15:10:58

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-10-13 05:12:47

chi odoo xoshnogo bolno.

Ажлын байр