Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

У.Хүрэлсүх 11 сайдаа зарлаж, гурван гишүүнийг нэр дэвшүүлэхээс татгалзжээ

МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралдлаа.

Уржигдраас хойш МАН-ынхан хэд гурваараа нийлж, бие биеийнхээ өрөөнд, Төрийн ордны хонгилд, тэр бүү хэл Төрийн ордны ойролцоох кофе, хоолны газруудаар “хуралдсан” юм. МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдаж, тэр нь дахиад хэд ч болсон юм, бүү мэд. Сайд болох сонирхол МАН-ынхныг хоёроос илүү хувааж буй гэх мэдээлэл байна.

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг танилцуулжээ. Тэрээр 11 сайдыг хариуцах яамтай нь танилцуулсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.

Мөн тэрээр Хотын фракцынхны санал болгосон гурван хүн дээр асуудал байгааг бүлгийнхэндээ дуулгажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй учир нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн байна.

Эрхэм гишүүд Ерөнхий сайдын энэ үгний дараа “…Ялгаварлан гадуурхлаа” гэцгээж тал талаасаа хэсэг хэрэлдэцгээжээ. Ингээд эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Дээрх гурван гишүүний оронд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг маргааш гэхэд надад өгөөрэй. Хэрвээ өгөхгүй бол би өөрөө мэдэж нэр дэвшүүлэх болно” гэжээ. Ийн МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас гарч буй хэдэн сайдын нэрийг сонсоод, хэсэг маргалдаж байгаад таржээ.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийтэлсэн огноо: 2017-10-11 09:46:56

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-10-12 11:22:19

zochin. Eryyl mendiin saidad mergejliin hyn tomilson deerdee.

Зочин
2017-10-12 10:04:56

ene tomilgoog harhad hurelsuh battulgaas hamaaraltai ni unen l yum b.na.bas enkhbayaraas

Irf
2017-10-12 10:03:30

Radnaased chin ex enkbayar erunhiilugchiin hun shu dee.tsogzolmaa bol yuch hiihees siihgui huuhen ayultai.ter saraatuyaga bolovsroliin said bolgo arai deer

иргэн
2017-10-11 17:20:18

Раднаасэд, Батэрдэнэ, Занданшатар, Цогтбаатар, Чинзориг, Цогзолмаа ажлаа мэддэг зөв сонголт болжээ. Эрүүл мэнд , уул уурхай их чухал салбарууд шүү

Найрамдал зуслангийн тухайн уеийн багш.
2017-10-11 11:06:04

Цогзолмаа "Найрамдал" зусланд булгийн багш хийж байхдаа амрагч хуухдийн монго хулгайлж байгаад баригдаж булгийн багшаас хоогдож байж билээ. Ийм балаартсан хун л одоо Боловсролын сайд болохоор нэр дэвшээд явж байна шуу дээ. Одоо больсон нь дээр.

Ажлын байр