Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

О.Батхүү: Заамарын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу л гарсан

Ашигт малтмал газрын тосныгазрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батхүүтэй ярилцлаа.

-Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хууль бусаар хайгуул хийж байгаа компанийн талаарх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулаач?

-Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Хэт дугуй гэдэг газар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа Тулга жаргалант гэдэг компанитай холбогдуулаад орон нутгийн иргэд болоод сумын засаг даргаас гомдол ирсэн. Тухайн гомдлын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс, уулын хэлтэс  болон мэргэжлийн бусад байгууллагууд нийлсэн ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан байгаа.

Тухайн гомдол гаргасан талбайн нь Гацуурт компанийн эзэмшлийн 11917 тоот бүхий тусгай зөвшөөрөл бүхий талбай байсан. Тусгай зөвшөөрөл бүхий энэ талбай нь 2016 оны 8 сарын 4 ны өдөр Гацуурт компанид олгосон ашиглалтын алтны лицензтэй. Нийт 520 га бүхий талбайн 254 га газар нь Урт нэртэй хуульд хамардаг давхцалтай, гол мөрний урсац бүрдэх эхтэй хамааралтай.  Иийм зөорчилтэй талбай байсан учраас 2012 оны оноос хойш тусгай зөвшөөрлын төлбөр нь өнөөдрийг хүртэл хийгдээгүй ирсэн.

Гэхдээ Гацуурт компанид бүртгэлтэй. Газар дээр нь яваад очиход “Тулга жаргалант” компанийн хүмүүс үйл  ажиллагаа явуулахаар кемп гэрээ барьсан байдалтай байсан. Бид очоод бүх ажлыг нь зогссоосон. “Тулга жаргалант” компани манайх тухайн газрыг шилжүүлж авсан, авч байгаа гэдэг юм ярьсан. Гэвч манайд албан ёсоор бүртгүүлж шилжүүлж авсан юм байхгүй. Шилжүүлж авсан ч урт нэртэй хуульд хамаарсан 254 га дээр үйл ажиллага явуулж болохгүй. Давхцалгүй үлдсэн 390 га д үйл ажиллагаа явуулах бололцоотой. Тэгээд комиссын гишүүд үйл ажиллагаанд нь шалгалт хийгээд ирсэн. Одоогоор дүгнэлт нь эцэслэн гараагүй л байна.

-Нутгийн иргэдийг бухимдуулаад байгаа энэ газар нь урт нэртэй хуульд хамаарсан гэж байсан?

-Тийм. Урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан газар байсан. Эргийн хамгаалалтын бүсээс 30 метрт усан сайн байгуулсан байдалтай байсан.

-Дүгнэлт гарсаны дараа энэ компанийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх үү?

-Мэргэжлийн хяналтаас акт тавигдсан. Цагдаагийн газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүү үүсэх юмуу, зохих журмын дагуу шалгагдаад тэр нь баримтаар нотологдох юм бол шүүхээр асуудал шийдвэрлэгдэх байх. Одоогоор дүгнэлт эцэслэн гараагүй учраас бид яг энэ нь буруу болсон гэх нь арай эрт байна.

-Төв аймгийн Заамар сумтай холбоотой асуудал бас яригдаад байгаа. Энэ талаар?

- Төв аймгийн Заамар сумын нутаг “Өвөр наймганы ам” гэдэг газар тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой мэдээлэл гарч байна. Анх 2017 оны 1 дүгээр сарын 13 нд Төв аймгийн иргэдийн төлөөлөгчид тогтоол гаргаад Төв аймгийн Заамар сумын нутагт Өвөр наймганы аманд 15 мянга га газар, Түмэнгийн дөрөлж гэдэг газар 5628 га талбай дээр хязгаарлагдамл сонгон шалагаруулалт явуулах хүсэлтээ бидэнд ирүүлсэн.  Аймгийн иргэдийн хурал нь хуралдаад Уул уурхайн яам руу бичиг өгсөн байдаг. Тэр бичгийн дагуу Уул уурхайн яамнаас тухайн талбайг судлаад сонгон шалгаруулалт явуулах боломж бололцоог судалж ажиллана уу гэсэн чиглэл ирүүлсэн.

Тэрний дагуу Ашигт малтмал газрын тосны газраас санал ирүүлсэн хоёр талбайн координатыг шалгаж үзэхэд тухайн хоёр талбай нь Засгийн газрын 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 37 р тогтоолоор сонгон шалгаруултын талбайд орсон байсан. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчид нь хуралдаад тухайн сонгон шалгаруулалтад орсон талбайг тусгай хэрэгцээндээ авсан байсан.

Тэгэхээр хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулахад нэгдүгээрт сонгоны талбай байх ёстой. Хоёрт тусгай хэрэгцээний зорилгоор авсан гэсэн шаардлагыг хангаж байгаа учраас манайх аймгаас ирсэн бичиг, яамнаас ирсэн чиглэлийн дагуу 4 дүгээр сарын 5-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалагруулалтыг нийтэд зарлах явцад “Заамар хайрхан” ТББ-аас дээрх хоёр талбай лээр сонгон шалгаруулалт явуулахыг зогсоож өгөөч гэсэн албан бичиг ирүүлсэн.

Үүний дагуу манайх сонгон шалгаруулалтыг тодорхой хугацаагаар түтгэлзүүлээд  асуудлыг нь шалгаад зарласан хоёр талбайгаас нэгийг нь буюу “Түмэнгийн дөрөлж” гэдэг талбайн сонгон шалгаруулалтыг нь цуцлая. “Өвөр наймганы ам”-ын сонгон шалгаруулалтыг явуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд энэ тушаалын дагуу манайх нэг талбайг нь цуцлаад нөгөө талбайд сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтад орон нутгийн өмчийн оролцотой “Эрдэнэсийн эрэг” гэдэг компани оролцсон. Тэгээд манайх шалгарсан компанид нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа.  

-Гол маргаан дагуулаад байгаа асуудал нь юу байна вэ?

-Орон нутгийн иргэд энэ талбайг ашигт малтмалын зорилгоор ашиглуулахгүй. Энэ чигээр нь авч үлдэнэ гэдэг асуудал ярьж байгаа. Манай хувьд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Засгийн газраас баталсан сонгон шалгаруулалтын талбайд орон нутгаас ирсэн саналыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулсан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ л биелүүлж ажилласан.

-Орон нутгийн иргэд байгалиа хамгаалж байгаагаар нь байлгах  хэрэгтэй хэмээн тэмцэж байна. Энэ нь нөгөө талаар хойч үедээ үлдээх өв шүү дээ?

-Яахав энэ сонгон шалгаруулалтын хувьд Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалт зарлана гэсний дагуу хийгдсэн. Мөн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн иргэдийн иргэдийн төолөлөөгчдийн хурлаас энэ талбайг уул уурхайн зорилгоор ашиглая. Ашиглахдаа орон нутгийн өмчийн оролцоотой компани оруулж ажиллая гэсэн шийдвэрээ ирүүлсэний дагуу л сонгон шалгаруулалт явуулж байгаа.

Тэрнээс биш Ашигт малтмалд газрын тосны газраас, Уул уурхайн яамнаас энэ газрыг зарлая. Энэ компанийг сонгон шалгаруулалтад оролцуулья гэсэн юм байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө орон нутгийн санаачлагаар хуульд заасан нөхцөл журмын дагуу явуулсан процессс. Орон нутгийн иргэдийн гомдол саналыг зөв гэхэд хэцүү, буруу гэхэд хэцүү. Төрийн байгууллагын хувьд нөхцөл журмыг нь бүгд хангаад бололцоотой талбайг нь зарлаад шаардлага хангасан компанид тусгай зөвшөөрөл олгох л ажлыг хийдэг шүү дээ.

П.Наран

Нийтэлсэн огноо: 2017-10-11 12:58:43

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр