Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр эцсийн байдлаар тодорчээ

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр эцсийн байдлаар тодорчээ. 33 болон 32-ын бүлэгт хуваагдаад байсан МАН-ынхан зөвшилцөлд хүрсэн бололтой.  Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцсэн 32 гишүүнээс Шадар сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн О.Содбилэг нарыг санал болгосон ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн бизнестэй хэмээн хүлээж аваагүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзсэн билээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ 12 сайдыг эцсийн байдлаар зарласан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр үлдсэн гурван сайдад нэр дэвшигчид тодорхой болжээ. Үүнд Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшинг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Х.Баделханыг, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг дэвшүүлэхээр эцэслэсэн байна. Ийнхүү бүлгээр хэлэлцсэний дараа  УИХ-р өргөн мэдүүлж, өнөөдөрийн чуулганаар сайд нарын томилгоог явуулж магадгүй байна.

Шадар сайдад Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат нэр дэвшихээр болсон байна

 
Нийтэлсэн огноо: 2017-10-12 12:27:54

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-10-12 14:25:06

сарангэрэл сумьяабазар хоёроо боль

Ажлын байр