Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шадар сайдад Ө.Энхтүвшинг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг нэр дэвшүүлнэ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 12 сайдын нэрийг зарласан. Тэгвэл өчигдөр оройны байдлаар үлдсэн гурван сайдын нэр тодорсон байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын шадар сайдад Ө.Энхтүвшинг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ удаагийн Засгийн газрын сайд нар 100 давхар дээлтэй буюу УИХ-аас бүрдэхээр болж байна. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр сайд нарын асуудлаар өнөө өглөө МАН-ын удирдах зөвлөл хуралдаж асуудлыг хэлэлцсэний дараа МАН-ын бүлгийн хуралдааныг зарлахаар болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нар:

 
  1. Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин,
  2. Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд,
  3. БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат,
  4. Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан
  5. Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  6. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  8. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  9. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар
  10. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  11. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  12. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  13. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
Х.Онон
Нийтэлсэн огноо: 2017-10-12 12:31:57

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр