Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сайдад нэр дэвшигчдийг тодруулж, Ерөнхийлөгчид илгээжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын нэрсийг хэлэлцэж, бүрэлдэхүүнээр нь дэмжсэнээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөж, МАН-ын бүлэг шуурхай хэлэлцээд шинэ сайд нарын нэрсийг Ерөнхийлөгч, АТГ-т хүргүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-аас хариу ирмэгц УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлах юм. Сайдад нэр дэвшигчид:

Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд

Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг

Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

 
Нийтэлсэн огноо: 2017-10-12 14:08:45

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр