Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Амьдралд тохиох 10 үнэн



Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Аз жаргал, зовлон бэрхшээл аль нь ч байсан бид урагшилсаар л, амьдралын төлөө зүтгэсээр л байдаг. Эргээд харахад дурсамж, сургамж дүүрэн зам мөр зурайж байдаг билээ. Хүн бүрийн зам мөр өөр ч авах сургамж нь заримдаа ижил байх нь бий. Тэгвэл яалт ч үгүй бидэнд тохиолдоод байдаг амьдралын энгийн үнэнүүдээс танд хүргэж байна.

1.  Хайрласан хүн чинь эргээд чамайг хайрлахгүй байх үнэхээр хэцүү. Гэвч хэн хэгнийг нууцхан хайрлаад түүнийгээ илчлэх зориггүй байх бүр хэцүү.

2. Орчлон ертөнц дээр тэр л надад хамгийн чухал хүн шиг санагддаг байсан ч эцэст нь энэ бүхэн юу ч биш болж зүгээр түүнийг орхих нь зөв байсныг ойлгох шиг гунигтай зүйл байхгүй.

3. Ганцаараа хүүхдийн савлуур дээр гунихран сууж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ үед сайн найзууд л хажууд чинь ирээд ганц ч үг дуугарахгүй сууж байгаад яваад өгч чадна. Үүний дараа чи сэтгэлээ онгойтол ярилцсан юм шиг болсон байдаг.

4. Бид алдах хүртлээ өөрсдөдөө ямар үнэ цэнэтэй зүйл байгааг ойлгодоггүй. Бас олж авах хүртлээ юуг хамгийн ихээр санаж байснаа мэддэгүй.

5. Хэн нэгнийг шохоорхоход ганц л минут хангалттай, хэн нэгэнд сайн болоход ганц цаг л хангалттай, магадгүй хэн нэгэнд дурлахад ганц өдөр ч хангалттай байж болох юм, харин хэн нэгнийг мартахад бүхий л амьдрал минь ч багадах шиг санагддаг.

6. Өнгөнд бүү хуурт, нэг л өдөр гандана. Мөнгөнд бүү хуурт. Нэг л  өдөр дуусна. Харин чамайг ямар ч шалтгаангүйгээр инээмсэглүүлж чаддаг хүнийг л хайрла.

7. Юу хүссэнээ мөрөөд. Хаа нэгтээ рүү явмаар байгаа бол яв. Чи юу хүснэ, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэ. Учир нь чи ганц л амьдарна, хүссэн зүйлээ хийхэд чинь ганц л боломж олдоно.

8. Хосуудын дунд илүү үг хэрүүл ч үүсгэж мэднэ. Хорон муу үг амьдралыг чинь ч сүйрүүлж дөнгөнө. Цагаа олоогүй үг дарамт үүсгэхийн нэмэр. Харин эдгээрийг үнэн хайрын үгс чинь л эмчилж, уучилуулж чадна.

9.   Аз жаргалтай хүмүүст бүх зүйл хэрэггүй байдаг. Харин хамгийн чухал зүйлсээ л олсон байдаг.

10. Чамайг төрөхөд чи уйлж бусад нь инээлдэж байсан. Харин чамайг үхэхэд чи инээж бусад нь уйлж байхаар амьдар.
 
 
 
Нийтэлсэн огноо: 2017-10-12 14:26:33

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ээж
2017-10-13 11:59:29

ёстой л хүүхдээрээ байна даа

Зочин
2017-10-13 09:49:27

энэ эмэгтэй охин байхаа тэгээд өөрийн хөө мөрөөдлийг бичсэн байх нас нь 10 юм уу 12 той байх

Зочин
2017-10-13 09:48:30

сэтгүүлч биш 10 жилийн хүүхэд юм биш үү

Зочин
2017-10-13 09:48:03

хүүхдээрээ л байндаа хөөрхий

Зочин
2017-10-13 09:47:35

ямар тэнэг юм бичдэг мал вэ

Цэнд Одончимэг
2017-10-12 23:09:45

Ямар үнэн үг вэ маш их таалагдлаа , хуулж бичиж авлаа

Ажлын байр