Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

40-65 насныхан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамрагдана


Маргаашнаас эхлэн эрүүл мэндийн даатгал төлдөг 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийг  эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулж эхлэх гэж байна.

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгал төлөх хуультай. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Гэвч иргэн бүр тэр болгон эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чаддаггүй. Тэгвэл ЭМНД-ын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгал төлөгч 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдэд зориулан “Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх” урамшуулалт аяныг зарласан байна.

Төрийн өмчийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа учраас нийслэлийн хэмжээнд 32 хувийн эмнэлэгтэй энэ үйлчилгээг хамтран хүргэхээр болжээ. Энэ талаар ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Энхбатын яриаг сонсоё.

40, 45, 50, 55, 60, 65 насны иргэд харьяа ЭМНД-ын хэлтсээс эрхийн бичгээ авна. Мөн хорооны нийгмийн даатгалын мэргэжилтнээр дамжуулан авах боломжтой. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд сумынхаа ЭМНД-ын мэргэжилтнээс эрхийн бичгээ авна. Ирэх 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх энэ аянд 140 мянган иргэн хамрагдах боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-10-16 12:31:11

Ахмадад олгодог бүх хөнгөлөлтийг зогсоогоод өгөөч ээ. Энэ эзэндээ очихгүй замд нь хэсэг хүмүүс ажиллаад мөнгө төгрөгийг нь завшаад байна шүү, Эмийн хөнгөлтийг ганц өдөр олгоод санхүүжилт дууслаа гэж хэлдэг, эмийн бичсэн эмийг өгөхгүй адил үйлчилгээтэй

Ажлын байр