Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа


Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг хар бараанаар будах аяныг З.Энхболд эхлүүлж, түрүүлж дуугарав. Түүнд хоёр айдас буй. Нэгд, тэр 2016 оны сонгуулиар Увс аймагт очоод хөөгдөж буцсан нэгэн. Бас Увс аймгийнханд орчуулагч хэрэгтэй гэсэн агуулгатай үг хэлсэн нь эх орон нэгтнүүдээ доромжилсон увайгүй үйлдэл байв.

“Орчуулга хэрэгтэй” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйхыг Увсын залуус шаардаж, ширүүхэн тэмцэл өрнүүлсэн нь 2016 оны сонгуулийн үеийн нэг дуулиан байв. Тэр үеэс ноён Зи Увс аймгийнханд өширхөж эхэлсэн гэж хэлж болно. Үүнийгээ нотолж тэрбээр Ч.Хүрэлбаатарын талаархи таагүй гүтгэлэгийг хамгаас түрүүлж хийв.

Хоёрт, түүний хувьд өнөөгийн эрх баригчид муухай байх тусмаа сайхан. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар очвол эдийн засаг өөдөлж, өр зээл багасах, улс орны орны санхүүгийн байдал сайжрах магадлал өндөр. Хэрэв тэгвэл 202 оны сонгуулиар Ардчилсан намын хувьд ялалт холуур тойрч болзошгүй гэсэн болгоомжлол юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарчдын баг дээр З.Энхболд ийнхүү сайн дураараа нэгдэж байгаа нь Увсаас хөөгдсөн өс хонзон цээжийг нь хорсгоод байгаатай холбоотой биз.

Үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын томилгоогоор сэдрээж, Г.Уянга нартай хүч хавсарч байгаа нь энэ. Г.Уянга, З.Энхболд нарын Хүрэлбаатарыг харлуулах төлөвлөгөөний мессеж цахим орчлонд ил болоод байгаа. Харин хэр нотолгоотой эсэх нь тодорхойгүй.

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж үг бий. Тэр өдий олон жил улстөрд явсан хүний хувьд буурь зааж, асуудлыг бодитоор харахын оронд нам, бүлгийн явцуухан эрх ашгаар түрүүлж дуугарсан нь хэр улстөрч вэ, төлөвшил, төрийн хар хүний ухаан, ноён нуруу нь ямар хэмжээнд байгаагаа харуулж, өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа.

Нийтэлсэн огноо: 2017-10-17 12:31:17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр