Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Залуусаа Нэмье” өдөрлөг болно 21 МИНУТ

Монголын Залуучуудын Холбоо, НҮБ-ын Хүн амын сан хамтран өсвөр үе болон залуучуудын боловсрол, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, жендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагууд нэг дор цуглан залууст үйл ажиллагаагаа танилцуулах “Залуусаа Нэмье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

 

Өдөрлөг дөрвөн бүсэд хуваагдан зохион байгуулагдана.

• “Health Zone”-нд фитнесс, спортын клубууд, эрүүл мэндийн сайн дурын зөвлөгөө өгч, шинжилгээ хийх

• “Free Zone”-нд залуучуудын брендүүдийг нэгтгэсэн үзэсгэлэн худалдаа

• “Work Zone”-нд Залуучуудын хөдөлмөрийн төв бирж болон бусад хөдөлмөрийн бирж, байгууллагуудын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэн, ажилд хэрхэн зуучлагдах талаар зөвлөгөө өгөх

• “”Edu Zone”-нд залуучуудын хөгжлийн талаар сургалт явуулдаг боловсролын байгууллагууд зөвлөгөө өгөх, бүртгэл хийх зэрэг залуучуудад чиглэсэн ашигтай үйл ажиллагаа зохион байгуулах

 

Мөн өдөрлөгийн үеэр унадаг дугуйн үзүүлбэр, дартсын тэмцээн, залуусын флаш моб, оролцогч байгууллагуудын нэрэмжит хөгжөөнт тоглоом, 40 гаруй залуусын эрх мэдлийн алхалт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, чөлөөт бүсэд байрласан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй юм.

 

Өдөрлөгийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдөр 11 цагаас МЗХ-ны гадаа талбайд зохион байгуулагдана.

 
Нийтэлсэн огноо: 2017-10-17 13:07:12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр