Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Х.Баттулга: 10 мянган төгрөггүй гээд таван настай охинд үзлэг хийгээгүй хүнийг шууд ажлаас нь хал

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцсон билээ.


Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшиж буй Ц.Нямдоржид хандаж “Ц.Нямдорж гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай.
 

Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй” гэлээ.

 
Нийтэлсэн огноо: 2017-10-18 09:42:35

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-10-18 12:54:41

Onoodor mongold shudraga zuil negch baihgui bolson gehed hilesdehgui bolson zahiin neg jishee helhed bidnii heden ahmaduud ur huuhduudiinhee hamtaar negdsen zohion baiguulaltand orj jijigheen nogoon hothon baiguulj amidrah zorilogo taviad gazriin asuuda

Ажлын байр