Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“APPLE” компани IPHONE X-ийг хамгийн доод хэмжээнд үйлдвэрлэжээ

 загварын гар утасны эхний ээлж нийлүүлэгдэхэд бэлэн боллоо. Одоогийн байдлаар нийт 46.5 мянган төхөөрөмж худалдаанд гарахад бэлэн болоод байгаа тухай 9top5mac мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр гар утсыг Хятадаас ачиж, АНЭУ, Нидерланд руу тээвэрлэсэн гэнэ. Үүнээс гадна ирэх сарын 3-нд худалдаанд гарах хүртэл дахиад хэд хэдэн удаа гар утасны нийлүүлэлт хийгдэх аж. Ийнхүү  гар утасны үйлдвэрлэлийн үзүүлэлт бага байгаа нь TrueDepth камерт хэрэглэж буй эд анги дутагдалтай холбоотойгоор өдөрт 10 мянгаас дээшгүй тооны гар утас үйлдвэрлэгдэж байна.

“Apple” компани өмнө нь огт ийм бага хэмжээний гар утас нийлүүлж байгаагүй юм. Тухайлбал,  гар утас эхний ээлжинд 900 мянга гаруй ширхэг үйлдвэрлэгдэж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар тус компани худалдааны эхэн үедээ нэг сая ширхэг гар утас гаргасан ч энэ нь авах хүсэлтэй хүмүүст хүрэлцэхгүй, бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх гэнэ.

Тус компани өнгөрсөн сарын 12-нд Face ID хамгаалалтын шинэ системтэй iPhone X гар утасаа танилцуулсан юм. Хэт улаан сканерын аргаар хэрэглэгчийнхээ нүүр царайг таньдаг уг гар утас харанхуйд ч, эзнээ малгай өмссөн ч таньдаг аж.

iPhone-8-Full-Vision-Display-iFanr-mockup-001-300x132 “Apple” компани iPhone X-ийг хамгийн доод хэмжээнд үйлдвэрлэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр