Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Жил бүр загварын төлөө 50 тэрбум туулай, 50 сая булга, 4 сая үнэг амиа золиослодог

Жил бүр загварлаг эмэгтэйчүүдийг дулаахан байлгахын тулд дунджаар 50 тэрбум туулай, 50 сая булга, дөрвөн сая үнэг зөөлөн, дулаан үстэйнхээ төлөө амиа золиослодог. Тэднийг зориудаар фермийн нөхцөлд үржүүлж, эцэст нь хүзүүг нь мушгих, хийгээр хордуулах, тогонд цохиулах гээд аль болох хямд зардлаар гоё сайхан арьсыг нь сэвтээж, муутгахгүй байх аргаар амийг нь тасалдаг. Ингэж тэжээсэн амьтад торон дотор маш их стресстдэг гэнэ. Эдгээр амьтад торон дотор үхлээ хүлээн суухдаа өөриййгөө гэмтээх, хазах, үсээ зулгаах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Угаас байгальд эрх чөлөөтэй байх ёстой амьтдыг үйлдвэрлэгчид зөвхөн нэг өвлийн гоёл болгохын төлөө тэжээдэг гэсэн үг. Хэн нэгний биеийг арьсаараа гоёхын тулд л энэ хорвоод төрөх нь нэгэн амьд биеийн хувьд байж боломжгүй хэрцгий хувь тавилан юм. 

Ярайтал эгнүүлэн өрсөн жижигхэн торон дотор үхлээ хүлээж суугаа тэдэнд өөрийгөө гэмтээх, хазах, үсээ зулгаах зэрэг амьтанд илэрч болох стрессийн бүх хэлбэр мэдэгддэг гэнэ. Харин онгон зэрлэг байгалиас барьсан үслэг амьтад өлсөх, цангах зэргээр удаанаар тарчилж үхдэг. Энэ бүгд ердөө л чамирхаж, дэгжирхэх дуртай хэн нэгний өвлийн гоёлыг бэлтгэхийн тулд гаргаж буй яргалал юм. Амьтны эрхийг хамгаалах байгууллага, дэмжигчид үүнийг ан амьтдын эсрэг терроризм гэж нэрлэдэг. 

Дэлхийн олон оронд, ялангуяа Азид үслэг эдлэл, ангийн үс гэдэг тансаг хэрэглээ, тухайн хүний нийгмийн байр суурь, зэрэг зиндааг илтгэх нэр хүндийн баталгаа гэж үзсэн хэвээр байгаа. Монгол эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй. Амьтны эрхийг хамгаалагч нараас байнга шүүмжлэл сонссоор ирсэн үслэг эдлэлийн хэрэглээг  Британи, Нидерланд, Австри зэрэг улсууд үслэг эдлэлийн хэрэглээг бүрмөсөн хориглосон байна. Гэсэн ч дэлхийн үслэг эдлэлийн зах зээлд жилд дунджаар 40 тэрбум ам.доллар эргэлддэг гэх тооцоо бий. 

Сүүлийн жилүүдэд алдартай брендүүд үслэг эдлэлээс татгалзах болов. Хамгийн сүүлд Италийн тансаг зэрэглэлийн брэнд Gucci хэдхэн хоногийн өмнө амьтны үснээс татгалзах болсноо албан ёсоор зарласан. Өнгөрсөн жил Giorgio Armani, түүнээс өмнө Hugo Boss, Ralph Lauren, Vivienne Westwood гээд загварын томоохон брендүүд цаашид үслэг эдлэл бүхий хувцас загвар үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Б.Чандмань

Нийтэлсэн огноо: 2017-10-18 11:53:05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр