Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлэг нэгнийхээ хоолойд хутга тулгах хэмжээнд хүрсэн

Чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж хариулт авч байна.

 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ “Намынхаа бүлгийг заавал хоёр хувааж хэрэлдэн байж ингэж томилох хэрэг байсан уу. Би бүлгийн аль ч талын хуралд орохгүй байгаа. Манай намын бүлэг нэгнийхээ хоолойнд хутга тулгах хэмжээнд хүрсэн. Би маш их харамсч байна. Үнэхээр ингээд тохиролцоод учир зүйгээ олсон бол болоо. Засгийн газраа тогтвортой байлгахын тулд зарим сайд нараа өөрчлөх саналыг би хамгийн түрүүнд Ж.Эрдэнэбатад хэлж байсан. Шаардлагатай бол би ч ажлаа өгье гэдгээ хэлсэн” гэв.

Нийтэлсэн огноо: 2017-10-18 12:12:21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр