Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна

Энэ сарын 16-ны 16.00 цагийн орчимд Контенинтал зочид буудлын уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн хэрэг гарсан талаар мэдээллэн хүргэсэн билээ. Замын цагдаагийн алба хаагч Г.Б-г уулзвар дээр зохицуулалт хийж байхад “Ланд Круйзер 200” маркийн автомашин мөргөсөн хэрэг гарсан.

 

Харин  замын цагдаагийн алба хаагч Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг, оношилгоо хийлгэсэн бөгөөд биеийн байдал хэвийн үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа талаараа хэлсэн байна. Цагдааг мөргөсөн жолооч хэлэхдээ: “Тухайн үед уулзвар түгжрэлтэй байсан. Миний машин гарахаар зай байсан учраас үүнийг ашиглаад гарах гэтэл нарны гялбаанд цагдаагийн албан хаагчийг харалгүй мөргөж гэмтээсэн. Болгоомжгүй байдлаасаа болж замын цагдааг гэмтээсэндээ гэмшиж байна. Цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндэд нь анхаарна” хэмээн мэдүүлжээ. Одоогоор үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн жолоочийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.

Нийтэлсэн огноо: 2017-10-18 12:40:08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ЭНХБАТ
2017-10-19 16:37:21

ЦАГДААГ ДАЙРДАГ САНААТАЙ Л БАЙНА ДАА ХЭДЭН БОР ЦАГДАА НАР ЧИНЬ АЖИЛАА ХИЙЖ БАЙГААД ХАЛДАЛГАНДӨРТӨӨД БАЙХУУ ЦАГДААГ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГ ХЭВЭЭР НЬ БОЛГООЧ ЭЭ ДАРГА САЙД НАРАА

Ажлын байр