Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Толгойгүй Монгол ялна!

Монгол улсын Үндсэн Хуулийн Гуч дугаар зүйл.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ илэрхийлэгч мөн.

Мордохын хазгай. Монголоо жинхэнээр нь ялуулахыг хүссэн иргэд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон. Чингэхдээ Монголчууд түүхэндээ эв нэгдэлтэй байхдаа л ялж байсныг өрсөлдөгчид, өөрийнх нь дэмжигчид бүгд хэлж ойлгуулж сануулсаар байтал хамгийн ихээр хагалан бутаргагч З.Энхболдыг ЕТГ-ын даргаараа тавьсан нь олон нийтийг гайхшруулсан байдаг. З.Энхболд нь яагаад хагалан бутаргагч вэ гэдгийг дахин сануулъя.

Өөрийн нам дотроо хэрхэн Н.Алтанхуягийг болон намынханаа самарсанг энэ удаа орхиод Монгол Улсын Ерөнхийлөгчийн албатай холбоотой хоёр баримт оруулъя.

  1. Аль ч үеийн төрийн тэргүүнүүдийн хийж зүрхлээгүй, цаг боломж нь таараагүй маш том чухал үйл хэрэг болох цагаач хятдуудыг нутаг буцаасан Монголын төрийн хүн, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг хөндөж тавьсан УИХ-ын гишүүний микрофоныг хамааралгүй зүйл ярьж байна гэх нэрийдлээр хаасан.
  2. Монгол төрийн сайдыг машиныхаа арын багажиндаа “чихчихсэн” явж байдаг “рекет”-үүдээс Монголын төрийг цэвэрлэсэн Нямдорж гишүүний хэлсэн үгийн нутгийн аялгыг “орчуулах” нэрийн дор даапаалж байсан нь олон нийтийн дургүйг ихэд хүргэж байсан.

Зөвхөн энгийн 2 жишээнд бүдэрч Увс аймгаас сонгуульд ялж чадаагүй арилсан түүнийг өс хонзон өнөөдөр ч түүнийг тайван амраахгүй байгаа нь тодорхой болж байна. Тэрээр ялагдсан хариугаа өөрөөсөө хайхын оронд намын тохиролцоогоор ЕТГ-ын дарга болж аваад Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ илэрхийлэгчийн суган доороос хагалан бутаргалтын “салаавчийг” удаа дараа үзүүлж байна. Хөөрхий Н.Алтанхуяг өөрийг нь барьцгүй “хавирч” байсан нөхдийнхөө дунд орчихсон Бат-Үүлийгээ сэлэмдээд сууж байхыг харах азгүй АН-ын гишүүнээ хэмээн халаглах партизантай ч тааралдлаа.

 

Шударга өрсөлдөгчөө тэтгэхүй. Монголын Нууц Товчооноос иш татахад … Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжинЧингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ”

Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙГ эрхэмлэгч хүн бол өнөө цагийн “Чингис Хаан” билээ. Хэрвээ тийм ахул өөрийнх нь дутагдлыг хэлж чаддаг түүнийг гаргаж асууж чаддаг шударга нэгнийг тэтгэж түүний зүрх сэтгэлийг татаж байж гэмээ нь холын зорилгод хүрэх бөгөөд Монгол улс жинхэнээсээ “ялах” байв. Чингис хаан байсан бол Хүрэлбаатарыг өөртөө татаж дэргэдээ байлгаж байгаад “Төмөр замын” гэх мэт асуудлаа нэг мөр шийдэж чадсан бол дараагийн сонгуулиар дахин ялах эхлэлээ тавих байсан бизээ. Харамсалтай нь тэрээр өөрийнх нь “Зэв” байж чадах нэгнийг Жамухыг барьж амь гуйдаг дагуулуудын ижил хүмүүсийн үгэнд орж цавчихаар оролдох ч гэж. Бөх хүн гэж бөх л байх юм даа.

Хаа очиж өөрийн гэснээ өмөөрдөг, өрлөг нөхдөө тэтгэдэг байрын залуу ЕС болсон. Түүнд зөв нүүдэл хийвэл ч их ирээдүй харагдаж байна. Гагцхүү цаг хугацаа л харуулна даа.

Шуурхай.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

uk
2017-10-22 21:39:57

noob

Ажлын байр