Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол Улсын Засгийн газар ганцхан шөнийн дотор 800 сая долларын бонд босголоо


-2018 он гараад төлөх “Чингис” болон  "Димсам"  бондыг төлөх санхүүжилтээ босгов уу-

Нэгэн таатай мэдээ байна. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн  Монгол Улсын Засгийн газар урд шөнө олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын шинэ бонд гаргасан тухай мэдээлэл хийжээ.

Тэрбээр "Монголын эдийн засгийн нөхцөл байдалд сайн гарсныг албан ёсоор зарлаж байна. Тодруулбал 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө шинэ бонд босчээ. "Чингис бонд", "Димсам" бондыг төлөх санхүүжилт босгох зорилгоор шинэ бонд гаргах ажил 10 дугаар сарын 16-нд эхэлсэн. Энэ ажил маань амжилттай болж бонд маань бослоо" гэв.

Тус шинэ бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байх аж. Анх хөрөнгө оруулагчдад 660 орчим сая ам.долларын бонд босгох саналыг тавьсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санал нь 5.8 тэрбум ам.долларыг даваад байгаа ажээ.

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн уг гэрээ хэлэлцээрүүдийг анхлан эхлүүлж, гарын үсэг зурсан учир ийнхүү дуусган, мэдээлэл хийж байгаагаа тайлбарлав.

Мөн тэрбээр "Энэхүү бондыг гаргасан нь өрийг өрөөр төлж буй зүйл. Чингис бонд-ын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай гэж хэлж болно. Тухайлбал 2016 оны 5 дугаар сард боссон Мазаалай бонд 10.9 хувийн хүүтэй байсан. Үүнээс харахад 15 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын хүү 10.9 хувиас 5.6 болж буулаа" гэсэн юм.

Олон улсын зах зээлээс ийнхүү бонд амжилттай босгосон нь Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл гадаад ертөнцөд эргэн сэргэж байгааг харуулж буй юм.

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2017-10-27 18:21:45

zuv zuitei asuudal baga huutei bondoor solikh ene tsag ued onovtoi songolt . uuniig tsag hugatsaa haruulna ,

irgen
2017-10-26 16:56:40

ai medehgui yu l hiigeed baina daa

Ажлын байр