Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завджээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хороо ерөнхий боловсролын 21 сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг  дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр /2017.10.30/ гарчээ. Тодруулбал, “21-р сургуулийн гадна талбайд 10 настай охин И-г найз Т-гийнх нь хамт хичээлээсээ  тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа”  гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт өгчээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б-нь “мөнгө өг” гэж айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Мөн зарим иргэд цахим сүлжээнд дээрх хэргийн талаарх ойлголтгүй байж “Хүүхдээ хамгаалаарай эцэг эхчүүдээ бага насны хүүхдийг хулгайлахыг завдсан хэрэг гарлаа” гэх бодит бус мэдээг тарааж, нийгмийг айдаст автуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр