Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Арго багш Фэйсбүүк, Твиттерийг хаахыг уриаллаа

 

Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар Цахим халдлага ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго мэдээлэл

Б.Арго  "Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг гэдэг ТББ байгууллага нээгээд ажиллуулж эхэлж байна. 

Нэгдүгээрт фэйсбүүк болон твиттерийг хааж үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болох талаар саналаа хэлье. Энэ сүлжээнүүд давуу талтай ч муу тал бий. Хүүхдүүд ерөөсөө хичээлээ хийхээ болилоо. Судалгааны байгууллагын мэдээллээр хүүхдүүд өдөрт 4-5 цаг гар утастай харьцаж байна. Өөрт хэрэгтэй мэдээллийг авахын тулд эмх замбараагүй олон мэдээлэл дунд байгаа.

Мөн гэр орны ажил ч хийж чадахгүй болж. Хоёрдугаарт гэр бүлийн харилцаа хүйтэн болж байна. Авгай, нөхөр хоёр өөр өөр өрөөнд ороод алга болчихдог. 

Монголд болсон харамсалтай явдал ч гэсэн фэйсбүүкээс болсон гэж бодож байна. Тэр хүмүүс фэйсбүүкээр дамжиж танилцсан. Фэйсбүүк байгаагүй бол тэд амьд байх байсан.

Энэ яваандаа хүмүүсийг дайсагнуулж эмх замбараагүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй. 2000 он гараад Ливи, Алжир, Тунис, Суданд юу боллоо. 

Манай өмнөд хөрш фэйсбүүк хэрэглэдэггүй. Тэнд Wechat, Webao гэсэн үндэсний хоёр том сүлжээ байна. 

Хойд хөрш Яндекс гэсэн сүлжээгээ ашигладаг. 

Хүмүүс яаж бодох хамаагүй. Төр засаг бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ чигээрээ явбал бид Сири шиг болж магадгүй. 

Хамгийн гол нь гадаадын тагнуулын байгууллага Монгол орныг дайсагнуулж, баялгийг зөөх бодолтой байх шиг байна. 

Мөн фэйсбүүкээс болж нийгэмд сэтгэл зүйн уур амьсгал хэцүүдэж байна. Хүмүүс бие биенээ доромжилж байна.

Би бол фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг үндэсний хэмжээний сүлжээтэй болох хэрэгтэй гэж бодож байна." хэмээлээ. 

 
 
Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-11-01 10:54:29

DEMJIJ BAINA......MONGOLCHUUDAD ZOHIHGUI....NUUDELCHIN HUMUUST ..TSUSANDN ZOHIHGUI....ODORT 2 TSAG ZOVSHOOROH HEREGTEI

Ажлын байр