Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр шинэчилсэн найруулгад оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Завсарлагааны өмнө УИХ-ын гишүүн Я.Содбаатар ирэх оны төсвийг хэлэлцэх учраас Ерөнхийлөгчийн хоригийг түрүүлж хэлэлцэх шаардлага үүсээд байгааг хэллээ. Түүний саналыг гишүүд дэмжсэн тул үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр