Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өмнөд Каролин мужид сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлнэ

АНУ-ын Өмнөд Каролин мужийн засаг захиргаа Карибын тэнгисийн зүгээс ойртон ирж буй “Мэттью” хар салхины улмаас тус мужийн далайн эрэг орчмын нутгаас сая гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлхээр төлөвлөжээ.Тус мужийн амбан захирагч Никки Хейлийн мэдэгдсэнээр “Мэттью” хар салхи ойрын өдрүүдэд дайрч өнгөрнө гэж ард иргэддээ анхааруулжээ. Тэрээр хэлэхдээ нүүлгэн шилжүүлэлтийг өнөөдрөөс эхлэн хийж , иргэдийг хар салхи намдтал далайн эргээс 150 км-ийн цаана байрлуулах ажээ.

Мөн тус мужтай залгаа орших Хойд Каролин болон Жоржия мужуудад ч онц байдал зарласан байна. Цаг уурчдын мэдэгдсэнээр “Мэттью” хар салхи нь АНУ-ын зүүн эргийн өмнөд хэсгийг 48 цагийн дотор дайрч өнгөрөх ажээ.Тэд хар салхины хүч цагт 68 км-ийн хурдтай байх төлөвтэйг анхааруулсан байна. Хэрвээ салхины хурд цагт 118 км хүрвэл жинхэнэ байгалийн гамшиг болдог байна.

Ж.Дорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр