Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж эхэллээ

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж эхэллээ.  Хориг хэлэлцэж байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганы хуралдаанд оролцож байна.

 

Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хоригт тавих болсон үндэслэлээ “2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй“ гэж үзсэн юм. Уг хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг “Хүлээн авахгүй, 2017 оны төсвийн тодотгол хууль зөрчөөгүй” гэдэг байр сууринд нэгдсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хоригийг хүлээн авах ёстой” гэж үзсэн. УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэхэд гишүүдийн олонх “Хоригийг хүлээн авах боломжгүй” хэмээн шийдвэрээ гаргаад байгаа. Харин өнөөдрийн чуулганаас эцсийн шийдвэр гарах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр