Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Баянмөнх: "Сант" сургуулийн сурагчдын талаар худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна

11 дүгээр сарын 8-нд буюу өчигдөр Баянзүрх дүүрэгт байрлах арилжааны банканд нэвтэрч, дээрэмдэхийг завдсан этгээдүүдийг өнөөдөр 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас баривчилжээ. Хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй байхад зарим мэдээллийн сайтууд "Сант" сургуулийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл цацаж эхэлсэн аж.

Энэ тухай "Сант" сургуулийн өмгөөлөгч С.Баянмөнх "Мэдээллийн дагуу "Сант" сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад очиж тодруулахад тус сургуулийн сурагчид дээрх гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн хариу өгсөн. Хэрэв сурагчид гэмт хэрэгт холбогдсон бол сургуульд нь хамгийн түрүүнд мэдэгддэг. Гэтэл зарим сайтууд мэдээллийн эх сурвалжаа нягтлалгүйгээр худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь харамсалтай. Иймд энэхүү худал мэдээллийг тараасан зарим сайтуудыг Зөрчлийн тухай хуулиар шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл, Ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр Иргэний шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргах гэж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр