Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Их өлсгөлөн болж болзошгүйг сануулав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч Себастьян Карди  Арабын Саудын тэргүүлсэн Арабын орнуудын эвслээс Йемен улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор  тус улсын усан боомт болон олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглуулахыг хүсчээ. Түүний хэлснээр “Шведэд болсон Аюулгүйн зөвлөлийн хурлаар гишүүн 15 орны төлөөлөгчид Йеменд үүссэн нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Мөн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дэд нарийн бичгийн даргын орлогч Марк Ловкок Йеменд ойрын 100 жилд гарч байгаагүй “Их өлсгөлөн” тохиолдож олон мянган  хүн амиа алдаж болзошгүй байна” гэж сэрэмжлүүлсэн байна.

Харин Францаас НҮБ-д суугаа Элчин сайд Франсуа Делатре хүмүүнлэгийн тусламжийг яаралтай үзүүлэхийг уриалсан юм. Тэрээр Йеменд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирсон иргэдийн байдал их хүнд байна. Гэхдээ улс төрийн хэлэлцээр эхлэхээс нааш хүмүүнлэгийн ямар ч тусламж үзүүлэхгүй гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 
 
Нийтэлсэн огноо: 2017-11-11 15:10:30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр