Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Прокурорууд лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг ”хаах”-аар хөдлөв үү


Нийслэлийн Прокурорынхон Лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг шалгаж, нэг тийш нь болгоно гэнэ ээ. Нэг тийш нь гэдэг нь угаасаа ойлгомжтой юм. Ерөнхий Прокурор Энх-Амгалан бол Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр нарын бүлэглэлийн шийдвэрээр томилогдсон хүн гэж бараг болох байх.
 
Шинэ Ерөнхийлөгч АТГ-ын дарга ба Ерөнхий прокурорыг солих нь гарцаагүй бөгөөд үүнээс амжиж дээрх бүлэглэл эднийг хөдөлгөв бололтой. Дуулиант 60 тэрбумын асуудлыг Нийслэлийн Прокурор хаасныг Та нар санаж байгаа биз ээ.

Тиймээс Прокурорууд гэнэт ухаан орсон мэт түргэн Шуурхай олигархи 30 айлыг шалгана гэдэг нь эрх мэдэлтэй байгаа дээрээ буюу солигдохоосоо өмнө амжиж, шалгасан болоод уг асуудлыг ХААХ гэсэн ов заль бололтой. Урьд Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудлыг их ярьж, МАН-ыг бажигдууладаг байлаа. Гэтэл 60 тэрбумын сэдэвийг нь Нийслэлийн Прокурор Д.Баярмагнай хааж, МАН-ыг аварч, Ерөнхийлөгчийн амыг тагласан юм.
 
Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга нь УИХ-ын чуулган дээр ба хэвлэлээр Лиценз зарж баяжсан Олигархи 30 гэр бүлийн тухай их ярих болсон тул МАН-ын олигархиуд энэ сэдвийг нь хаахаар Ц.Элбэгдоржийг байхад томилуулсан хүүхэлдэйнүүдээ хөдөлгөв бололтой. Би бараг тэдний гаргах шийдвэрийг одоо бичсэн ч болно.
 
Лиценз зарж баяжсан гэх 30 айлыг шалгав. Шалгасан материалд цугларсан баримтуудаас харахад тухайн үеийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл алга тул Хэргийг хэрэгсэхгүй болгож хаав. Ингээд дуусна даа.
 
Г.Баян

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр