Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ

 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Монгол Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “МАН-ын 28 дугаар Их хурал болох гэж буйтай холбоотой намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд гарч байна. Үүний дотор миний нэр багтаж байгаа. Намайг “МАН-ын даргад өрсөлдөнө” гэж яриа гарснаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн байдлаар хандаж байгаа нь ажиглагдаж байна.

Тиймээс өнөөдөр би намын нийт гишүүд, дэмжигчидээ хандаж, МАН-ын 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна.  Намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг шударга, тэгш мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс хүсч байна” гэсэн юм.
Нийтэлсэн огноо: 2017-11-16 15:07:24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр