Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АНХААР: Өргөө кино театр хаягдалаар үйлчилдэг!!!

Үзвэр үйлчигээний газрууд ашгийнхаа хэдэн цаасыг бодож бас дээр нь амралт чөлөө цагаа өнгөрөөж яваа хүмүүст

Ашиг хонжоо харна харна гэхэд арай ингэж үйлчлүүлэгчидээ доромжилж болохгүй баймаар… зориулан амттан  ундаа жүүсээр үйлчлэх жижиг худалдааны цэгүүдийг ажилуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ өнөөх л үйлчилгээний соёл, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь асуудал дагуулсаар байгааг холбогдох албаныхан нь анхаардаг болов уу?

Нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа аятайхан өнгөрүүлчих тоотой хэдэн газрын нэг, кино үзвэр үйлчилгээ дундаа бол  яалт ч томоохонд тооцогдох Өргөө кино театр  үйлчлүүлэгчиддээ “хачиртай” PopCorn худалдаж доромжилжээ.

Үйлчлүүлэгчийн захиалсан хүйтэн PopCorn дотроос зажилсан бохь гарч ирснийг юу гэж тайлбарлах вэ?

Мэдээж ашигаа бодож хаягдалгүй ажиллахыг зорьсон худалдаа эрхлэгчдийн башир аргыг байсныг зажилсан бохины хаягдал нотлоод өглөө.  Өргөө кино театрынхан үйлчлүүлэгч олныг ингэж л доромжилдог аж. Нэгнийх нь идээд орхисон хаягдлыг нөгөөд нь савлаж халаагаад шинэхэн болгоод өгдөг аргаа барсан ашиг харсан наймаагаараа тэд хичнээн ч хүнийг хохироогоод буй бол… Арай уусан ундаа жүүсийх нь шавхрууг нийлүүлээд өгдөггүй л байлгүй.

Ямартай ч хяналтын байгууллагад хаалтгүй болсон Өргөөгийн “өөдгүй” үйлчилгээг уншигч олон анхааралдаа авах биз. Элдэв идэж уух юм авалгүй  аятайхан сууж киногоо үзчихээд гараад явах нь “эрүүл сонголт” болох юм байна.

Азтай

эх сурвалж: FACT.MN

1557440_682062301851778_4779661002449551919_n

10168162_682062331851775_36120622272727768_n
F
act.mn

Нийтэлсэн огноо: 2017-11-17 20:13:35

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр