Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал өнөөдөр болно


Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” нэгдсэн жагсаал өнөөдөр буюу энэ сарын 18-ны бямба гарагийн 14.00-16.00 цагийн хооронд  Сүхбаатарын талбайд болно. 
 
"Лантуун Дохио" ТББ, "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” Үндэсний Хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрсөн. Энэ хугацаанд тэд 32 мянга гаруй хүнийг нийгмийн сүлжээнд, таван аймгийн иргэд болон арав гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг уг хөдөлгөөнд нэгджээ. Түүнчлэн нийслэл хотод 50 гаруй аж ахуйн нэгж хөдөлгөөнд нэгдэж, стикерийг үүдэндээ нааж хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо амласан байна.
 
Энэхүү үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээлж байх, өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхад гол зорилго оршиж байгаа аж.
Нийтэлсэн огноо: 2017-11-18 12:45:29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр