Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Хурц: Удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно

 
Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын 2014 оны 5 сарын 22-ний өдөр тухайн үеийн Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хандан бичиж байсан захидлаас бид энэ удаад хэсэгчлэн хүргэж байна.

Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.

Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс. газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.

Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна.

Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна.

Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.

Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм.

Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал,  Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:

-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П.Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ ... гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргцэж байсан билээ.

-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;

-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: ... та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 - 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; ... удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно ... зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм...

Д.Цогтбаатарын захидлаас хэсэгчлэн авав...

Эх сурвалж: http://sonin.mn/news/politics-economy/29377
Нийтэлсэн огноо: 2017-11-18 12:56:50

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-11-19 17:40:55

Хурц ийм хүн гэдэгээ нэгэнт ил харуулсан Одоо та нөхөд наад асуудалаа баталгаажуулж нээлттэй сонсгоод хүргүүлэхээс гадна.Хохирлын төлбөрөө гаргаж хувиас нь нэхэмжлэх хэрэгтэй. 54 тэрбум яаж олсон тэр байдлаараа буцааж төлөх ёстой.Мэдээж 54 тэр бум тэр бу

Ажлын байр