Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

12 жилийн ойн хүрээнд хэрэглэгчдийнхээ зарыг хамгийн олон сувгаар үнэ төлбөргүй түгээж байна


19001950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЭНХ-АМГАЛАН


1900-1950 бол Монголдоо утасны мэдээллийн лавлах гэдгээрээ анхдагчдын нэг. Тухайн үеийг санаж байна. Анх гарч ирэхдээ их л хүчтэй гарч ирж, удалгүй л хүмүүсийн хамгийн түрүүнд ханддаг лавлах болсон санагдана.

Бид 2005 оноос Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн лавлах 1900-1950 гэсэн брэндийг амжилттай бүтээн байгууллаа.  Манай байгууллагын үйл ажиллагааны амжилт нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цаг ямагт хөдөлмөрлөхөд оршдог гэж 1900-1950 лавлахын нийт хамт олон үздэг. Түүнчлэн бид 10 гаруй жилийн өмнө зорьж байсан зорилгодоо хүрч бодит мэдээллийн цогц үйлчилгээг дэвшилтэт техник технологийн шийдлээр мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан богино хугацаанд хүргэдэг, хэрэглэгчээ дээдэлсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч лавлах үйлчилгээний төв болсон.

Мэдээж “ах” лавлахууд бий. 102, 103 гэх мэт шуурхай утаснууд үүнд зүй ёсоор орно гэж бодож байна. Гэхдээ 1900-1950 – тай хамт Монгол улсад утасны мэдээллийн лавлах үйлчилгээний шинэ эрин үе эхэлсэн гэж би боддог.

Анх нэмүү өртөгт тусгай дугаарын лавлах үйлчилгээг хэрэглэгчийн сэтгэл зүй өндөр төлбөртэй магадгүй зарим талаараа тэдэнд шаардлагатай мэдээллийг хүргэж чадахгүй гэсэн ойлголт байсан болов уу. 1900-1950 бол энэ салбартаа тэргүүлэгч мэдээллийн цогц лавлах үйлчилгээ. Одоогоос 12 жилийн өмнө хүмүүс ганц утас цохиод хэрэгтэй бүх зүйлээ мэдэж авна гэж төсөөлөө  ч үгүй байсан бол энэ төсөөллийг 1900-1950 бодит болгосон. Өнөөдрийн асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн эрин зуунд хэрэглэгчийн цаг зав, зардал мөнгийг хэмнэх үүднээс хэрэглэгчидээ байнга судалсаар ирсэн нь бидэнд үр дүнгээ өгч  зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүр амжилт дагуулж байлаа. Тэд итгэж утасдаад инээмсэглэж харилцуураа тавих нь бидний хувьд үргэлж чухал байсан.

1900-1950 мэдээллийн лавлах үйлчилгээний 12 жилийн түүхэнд ямар ямар технологийн болон менежментийн дэвшлүүд гарсан бэ?

Хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд бид хурдтай сэтгэж хөдөлмөрлөж байж л хөл нийлүүлнэ. Мэдээж бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж цогц программ хангамжийг ашигладаг. Түүгээр зогсохгүй мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид автомат дуудлага хуваарилалтын системийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Энэ нь хэрэглэгчдэд  мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломжтой болсноос гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад  илүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн. Мэдээж бид хэрэгцээнд суурилсан технологийн шинэчлэлийг цаг алдахгүй хийж явахыг ажлынхаа нэг хэсэг гэж тодорхойлж явдаг. Ялангуяа манай салбарт энэ маш чухал.

1900-1950 лавлах руу өдөрт хэдэн хүн ханддаг вэ? Анх эхэлж байсан тэр үеийн хандалт одоо хэд дахин өсчхөөд байна вэ?

Давхардсан тоогоор үүрэн болон суурин холбооны 3 сая гаруй хэрэглэгчид байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол 1900-1950 лавлахын хэрэглэгчид. Бид  газарзүйн байршил үл хамааран монгол орны өнцөг булан бүр гадаад улс орнуудаас ч өдөр бүр 24 цагийн турш хэдэн арван мянган хэрэглэгчиддээ үйлчилж байна. 

Анх олсон гээсэн бичиг баримтын мэдээллийг олгодгоор нь 1900-1950-г хамгийн түрүүнд мэддэг болж байлаа. Одоо танай лавлах хэдэн төрлийн мэдээлэл өгч байна вэ? Хэр их мэдээллийн баазтай болсон бэ?

Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа бол бидний анхдагч үйлчилгээнүүдийн нэг. Энэ үйлчилгээн дээрээ тулгуурлан бид УБЕГ-тай хамтран ажиллаж иргэний бичиг баримтын бүрдүүлэлт, лавлагаа мэдээллийг өгдөг болсон.  Түүнчлэн түргэн хоолын салбартаа тэргүүлэгч Ноён пиццаны захиалга хүргэлтийн үйлчилгээ, шуурхай найдвартай, буух эзэн буцах хаягтай Такси дуудлагын үйлчилгээ, Бүх төрлийн зар, ханшийн нэгдсэн мэдээлэл, Цаг үзвэр үйлчилгээний мэдээлэл, хамгийн сүүлд гэхэд “Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл”  зэрэг 50 гаруй төрлийн үйлчилгээг  нэрлэж болно.

12 жилийн дотор ийм амжилтанд хүрнэ гэдэг амар зүйл биш. Таны хувьд энэ байгууллагын тулгын чулууг тавилцаж удирдан авч явж байна. Ийм амжиллттай замыг богино хугацаанд туулахдаа ямар зарчим, арга барилаар ажиллаж ирэв?

Мэдээлэл харилцаа холбооны салбар нь хамгийн хурдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Уг өөрчлөлт, шинэчлэлтэд бид үргэлж бэлэн байхыг хичээж ирлээ.

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдрэх, эрэлтийг урьдчилж хангах, сэтгэл ханамжийг бий болгоход байнга анхаарч ажилладаг.

Ийм л шаардлагад захирагдаж 12 жил тасралтгүй шинийг эрж хайж ажиллаж ирлээ. Энэ зүтгэл, сэтгэл зөв байсныг өнөөдрийн бидний хүрсэн амжилт батлах боловуу гэж бодож байна.

 

Ер нь хүмүүс хэрэгтэй бүх зүйлээ лавлахаас асуудаг болжээ. Танайд байхгүй мэдээлэл гэж бий юу? Хэрэглэгчдийн эрэлт хааш нь чиглэж байна вэ?

Хүний хэрэгцээ хязгааргүйтэй адил мэдээллийн хэрэгцээ ч яг адил. Секунд, минутаар байнга өөрчлөгдөж өсөн нэмэгдэж байдаг. Саяхан шинэ байгуулагдсан байгууллага эсвэл төр засгийн харъяа байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, зарим байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ тэлэх, хумигдах зэрэг олон хүчин зүйлээс  хамаарч мэдээлэл байхгүй тохиолдол гардаг.

Бидний давуу тал  хэрэглэгчтэй эргэх холбоо маш сайтай байдаг. 

Гэхдээ бидний нэг давуу тал нь хэрэглэгчтэй эргэх холбоо маш сайтай байдаг. Өөрөөр хэлбэл бид ямар ч тохиолдолд хэрэглэгчийн асуусан мэдээлэлд эргэж заавал хариултыг нь өгдөг.

12 настай 1900-1950 Монголчууддаа одоо ямар бэлэг бэлдэж байна. Бидний хэрэгцээг дагасан шинэ шинэ үйлчилгээг та бүхэн түүчээлж гаргаж чаддаг учраас хүлээлт байна.

12-н жилийн турш бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгч гэдэг бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл. Бид 10-н жилийн ойгоороо зориулан хэрэглэгчиддээ зориулан үнэ төлбөргүй лавлагаа мэдээлэл хүргэж байсан. Харин энэ жилийн хувьд бид эрхэм хэрэглэгчиддээ зориулан хамгийн хэрэгцээт үйлчилгээ болох БҮХ ТӨРЛИЙН ЗАРЫГ  интернэт орчиноос үнэ төлбөргүй авч өөрийн хамтран ажиллагч телевиз, радио, сайт, олон нийтийн сүлжээгээр дамжуулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ түгээн өгч байна. Цаашид бид  олон нийтийн сүлжээнд идэвхтэй ажиллах, дата дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

 

БҮХ ТӨРЛИЙН ЗАРЫГ  интернэт орчиноос үнэ төлбөргүй авч өөрийн хамтран ажиллагч телевиз, радио, сайт, олон нийтийн сүлжээгээр дамжуулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ түгээн өгч байна.

Мэдээж 12 жилийн түүхийг бичнэ гэдэг, энэ салбартаа өөрийн гэсэн тэргүүлэх байр суурийг эзэлнэ гэдэг ганцхан хүний хийх ажил биш. Хамгийн гол нь найдвартай хамт олон, баг энд том үүрэг гүйцэтгэнэ. Танай хамт олон дандаа эмэгтэйчүүд. Магадгүй эмэгтэйчүүд хариуцлагатай байдгийн жишээ та бүхний хүрсэн амжилт юм болов уу?

Санал нэг байна. Байгууллагын амжилтын гол цөм нь ажиллаж байгаа албан хаагчдийн сэтгэл зүтгэл, ур чадвар. Дээр нь бүтээлч шинэ сэтгэлгээ, хурд, хариуцлагатай байдал гэж би хувьдаа боддог. Манай лавлахын нийт ажилчдын бараг 90 гаруй  хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа ид залуу насны эрч хүч дүүрэн бүсгүйчүүд. Эмэгтэйчүүд аливаа зүйлд илүү хариуцлагатай нягт нямбай, үнэнч ханддаг тул ажил амжилттай байхад маш их нөлөөлдөг. Энэ хугацаандаа ажил үүргээ ойлгож ухамсарладаг  маш сайн  баг хамт олон бүрдсэн гэж би үздэг.

 

Манай лавлахын нийт ажилчдын бараг 90 гаруй  хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа ид залуу насны эрч хүч дүүрэн бүсгүйчүүд.

1900-1950 танай байгууллагын хамт олонд 12 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дараагийн олон арван жилийн давтагдашгүй, амжилттай түүх бичихийг хүсэн ерөөе.

Бидний энэхүү амжилтыг 2005 оноос бидэнтэй хамт байсан хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд болон бүхий л ажилтнуудгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Бидний туулж ирсэн зам, цаашид бичих түүхтэй ч үргэлж хамт байна гэдэгт би итгэлтэй байдаг. 

Цаг гаргаж ярилцсан таньд баярлалаа.

 

Нийтэлсэн огноо: 2017-11-20 19:09:29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр