Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БОАЖЯ болон түүний харьяа газрын 14 албан хаагч төрийн албанд тангараг өргөлөө

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу өнөөдөр БОАЖЯ болон түүний харьяа Цаг уур орчны шинжилгээний газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нийт 14 албан хаагч төрийн албанд тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал болон яамны зарим ажилтан, албан хаагчид оролцсон юм.

Ёслолын арга хэмжээг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Төрийн албанд тангараг өргөж  төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллахыг хүсье. Өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Түүний дараа дээр дурдсан 14 албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаасаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагаа дуудлаа. Мөн Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлсэн юм.

БОАЖЯ-наас Намжилмаагийн Баттулга, Ганболдын Бүрэнжаргал, Самбуудоржийн Шинэзул, Даваажавын Оджаргал, Ганбаатарын Түвшинжаргал, Содномцогийн Мөнх-Оргил, Мижиддоржийн Дорж, Нямсамбуугийн Анхтуяа, Пүрэвсүрэнгийн Нямсүрэн, Бат-Очирын Содонцэцэг, Зоригтбаатарын Баярбаатар нар тангараг өргөсөн бол Цаг уур орчны шинжилгээний газраас Монхоогийн Эрдэнэдэлгэр, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Давыдовын Оюунтөгс, Батнасангийн Жанцандорж нар тус тус тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

Харин ёслолын үйл ажиллагааг хааж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчид та бүхэнд баяр хүргэе. Төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллахыг хүсье. Төрдөө тангараг өргөж, төрийн далбаандаа ёслон хүндэтгэл үзүүлэхтэй зэрэгцээд асар өндөр хариуцлага ирж байгааг үргэлж санах явах хэрэгтэй шүү” гэлээ. Мөн БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал тангараг өргөсөн нийт албан хаагчдад дахин баяр хүргэсэн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-12-01 10:12:29

хуцваа мөн

zochin
2017-11-30 09:34:30

Tangarag orgoh yahav ee tamini, Dornogoviin gazar nutgiig davarsan Areeva Uranaar horduulj hun, maliig suid hiigeed bna, chihgui tolgoi tsarailaad baih uu

Ард
2017-11-29 17:27:02

Залуучуудыг юу юугүй төрийн албанд оруулдаг буруудаа. Төр нэртэй эзэнгүй ТҮМНИЙ өмчөөс ХУЛГАЙ хийхийг сурах гэж орж байгаа даа

Ажлын байр