Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн Д.Мурат Хүчингийн хэрэгт нэр холбогдсон уу?

 


Өнгөрсөн 9 сард нийгэм улс төрийн “бужигнаан” дунд, УИХ-ын залуу гишүүний “хүчин”-ийн хэргийн дуулианд дарагдан чимээгүйхэн сураг алдарсан нэгэн “хэрэг” бол УИХ-ын гишүүн Д.Муратын тухай мэдээлэл юм. Тэрбээр нутгийн нэгэн бүсгүйг элдвээр өдөж хоргоон, бэлгийн харилцаанд орох санал тавьж, өөрийн нүцгэн  шалдан зургаа бүсгүй рүү илгээж, үүнийг нь илчилнэ гэсний төлөө өнөөх бүсгүйг болон аав ээжийг нь дарамтлан, бүсгүйг зодсон гэх мэдээлэл гарсан. Гэвч уг мэдээлэл тэгсгээд устаж, чимээ алдарсан нь  магадгүй Д.Мурат гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй эрхээрээ “сүрийг үзүүлэн” асуудлыг намжаасан уу гэж хардахад хүргэж байна.

 
Д.Мурат гишүүний хохирогч эмэгтэйн гар утас руу явуулсан зураг, мессежнээс нэгийг харуулья. 
 
 
Хохирогч бүсгүйн хувьд Д.Мурат гишүүнийг шалгуулахаар Цагдаагийн байгууллага болон УИХ-ын гишүүний Ёс зүйн байдлын хороо, АН-ын дарга С.Эрдэнэ нарт гомдлоо холбогдох баримтуудын хавсаргаж өгсөн боловч өдийг түүнд хүртэл дорвитой хариу өгөөгүй, хэргийг нь шалгаж нягтлаагүй байгаа гэнэ.
 
2016 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгийчүүдийн олонхийн итгэлийг хүлээж сонгогдсон эрхэм гишүүн Д.Мурат хууль санаачлан батлах, орон нутгаа хөгжүүлэх, Баян-Өлгийчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл хэргээс илүүтэй ийнхүү “хормой хотны явдал”-ыг илүүд үзэн ийм асуудалд “нэр холбогдсон” явдлыг УИХ-ын Ёс зүйн хороо болон хууль шүүхийн байгууллагаас эцэслэн шалгах нь зүйтэй.
Эрх мэдэл, эд хөрөнгөндөө бардан, танил тал, хөрөнгө чинээ, эрх мэдэлгүй энгийн иргэдийг дарлаж, доромжилж болно гэж бодож явдаг Д.Мурат мэтийн гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Эс бөгөөс наанадаж Монгол төрийн, цаанадаж АН-ын болон эгэл жирийн казах эрчүүдийн нэр хүнд уланд гишгигдэхдээ тулаад байна.
Эх сурвалж: Өглөө.мн
http://www.ugluu.mn
Нийтэлсэн огноо: 2017-12-04 17:16:57

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-12-10 19:43:43

Za ene ih hurliin gishuud gej saltaa saamnii heregtnuudeer duurhiin baina l daa nogoo bandaash hochtoi nobshoo zailuulj chadaagui baihad n dahiad neg huchirhiilegch nemegb

ZOCHIN
2017-12-08 13:57:46

YADAG SALTAANII DONTONGUUD VE.

Ажлын байр