Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дэлхийн улс орнуудын аяллын 52 бүс нутгаас Монгол улс Азийн бүсийг тэргүүлэв

 


Дэлхийн хамгийн том аяллын мэдээлэл түгээгч Fodor's нь дэлхийн өнцөг булан бүрийн аялахад таатай 52 газрыг сонгож жагсаажээ.

Түүнд Ази дахь аялал жуулчлалын төв газруудын жагсаалтын нэгдүгээр байрт Монгол Улс орж нүүдэлчин малчин ардаас өнөөгийн орчин цагийн амьдралын хамт дүр зургийг томруун хамруулжээ.

Fodor's-ийн интернет мэдээнд “2018 оны аялах газруудын жагсаалт”-д дэлхийн улс орнууд дундаас хязгаар нь үл харагдах хөх тэнгэр, сүндэрлэх өндөр уулс, ногоорох уудам тал, гүн цэнгэг нуур, өргөн их говийг илэрхийлсэн Монгол Улс наймдугаар байрыг эзэлсэн байна. Тус улсад зорчсоноор Монголын малчин ардын хээт торгон үндэсний хувцас, сэнгэнэх амтат айраг, монгол гэрийн хананд өлгөөтэй бяслаг зэргийг харах боломжтой юм.

Мөн тус сайтад уур амьсгалын өөрчлөлтөөс цөлжилтөд хүргэж буй нь малчин ард иргэдийг нийслэл Улаанбаатар хот руу нүүдэллэхэд хүргэж байгаа бөгөөд тал нутгийн энэхүү амьдралын хэв маяг тун удахгүй хувьсан өөрчлөгдөж алга болох магадлалтай иймд аялагч та даруй өөрийн бололцоогоороо тухайн орныг зорьж, нийслэл Улаанбаатар хотын шинэ хөгжлийг үзэхийг зөвлөж байна хэмээжээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун, “Монгол Улс бол нэн эртний түүхт, онцгой соёлт үндэстний өв нутаг бөгөөд зайлшгүй зорчих аяллын улс мөн” гэжээ. Дэлхийн улс орнуудыг заавал зорчих газруудын жагсаалтын Азийн бүсийг Монгол Улс тэргүүлж удаад нь Тайвань орж Азийн онцлогтой, өнөөгийн хөгжлийн үе шат орчин цагийн хотын нэг болох, онгон байгаль эртний болон орчин цагийн хээнцэр үзэсгэлэнт амьдралын хэв маяг зэргийг харуулах боломжийг бүрдүүлснийг талархан сайшаажээ.

 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Нийтэлсэн огноо: 2017-12-05 11:16:39

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр