Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол 18-39 настай байх ёстой

 

БНСУ руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байна. 
 
БНСУ-д ажиллах иргэнд: 
  1. 18-39 настай байх
  2. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  3. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх шаардлага тавьдаг.
БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Солонгос хэлний шалгалтад тэнцэж, БНСУ-д ажиллах шаардлага хангасан иргэдэд ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог байна.
Нийтэлсэн огноо: 2017-12-05 12:35:39

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2017-12-06 10:11:07

нас залуу бас солонгос хэлтэй арай л дээд боловсрол царайлаг байх гэх ээ шахах юмаа ажил хийж чаддаг л бол хэн ч байсан хэдэн настай ч байсан угаасаа очоод л хар бор ажил хийхээс хойш энэ шаардлагыг нь өөрчилмөөр юм

Ажлын байр