Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол Улсыг оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтад оруулжээ

 


Оффшорын асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа энэ үед Европын холбооноос өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийг гаргасан хар жагсаалтыг зарлалаа. Дээрх жагсаалтад 17 улс багтсаны нэг нь Монгол Улс. Panama Papers, Paradise Papers зэрэг нууц материалууд нийтэд дэлгэгдэж, тус холбооны гишүүн орнуудын компани хувь хүмүүс татвараас зугтаж байсан нь илчлэгдсэн тул ийм арга хэмжээ авахад хүрсэн хэмээн тайлбарласан байна. 

 

Европын холбооноос зарласан хар жагсаалтад багтсан улсууд:

 

  • Америкийн Самоа
  • Бахрейн
  • Гренада
  • Барбадос
  • Гуам
  • Макао
  • Өмнөд Солонгос
  • Намиби
  • Монгол
  • Палау
  • Панам
  • Сэйнт Лусиа
  • АНЭУ
  • Тунис
  • Самоа
  • Тобаго

 

Дээрх орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын ил тод байдал, татварын хувь хэмжээ гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай төдийгүй Европын Холбооны татварын стандартай хэр нийцэх эсэхийг харгалзан үзсэн байна. Хар жагсаалтад багтсан улсууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох гэнэ. Мөн цаашид Европын холбооны гишүүн орнууд дээрх хар жагсаалтад багтсан улсуудад ямар хориг арга хэмжээ авах ёстойг хэлэлцэхээр болжээ. 

 

Эх сурвалж: BBC

 
Нийтэлсэн огноо: 2017-12-06 10:20:22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-12-06 17:06:26

Болж

Ажлын байр