Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Солонгос улс “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ


БНСУ-ын Гадаадын харьяат эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргахаар болжээ.

Үүнд Монгол Улсын 1200 иргэн багтсан байна. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж самналт эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож үйл ажиллагааг нь зогсоож дансын хаах талаар ярьж эхэлжээ.

Мөн БНСУ визний нөхцөлөө эмэгтэй хүнд чангалж байгаа бөгөөд тус улсын иргэдтэй гэр бүл болох хүнд виз өгөхгүй гэсэн мэдээлэл хийжээ. Шалтгаан нь тус улсад эмэгтэйчүүд очоод гэр бүл болохгүйгээр зугтаж харлаж ажилдаг гэж тайлбарлажээ.

Нийтэлсэн огноо: 2017-12-06 10:21:17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр