Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шинэ жилээр хамтлаг, дуучид ямар үнэ ханшаар дуулах вэ?

 

Шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Албан байгууллагууд шинэ оноо хэрхэн угтах талаар хэдийнэ төлөвлөгөө боловсруулаад эхэлсэнтэй зэрэгцээд хамтлаг, дуучид ханшаа тогтоож буй. Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө хамтлаг, дуучид, хөтлөгчдийн үнэ ханш харьцангуй хямд байдаг. Харин түүнээс хойш ханшаа 1-2 саяар нэмж, хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулдаг жишиг тогтжээ. Ингээд ямархуу үнэ ханш тогтоогоод буйг хүргэе. 

 

ХАМТЛАГ, ДУУЧИД:

“Хурд” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг

“Харанга” хамтлаг”: 5-6 дуу 10 сая төгрөг

“Камертон” хамтлаг: 2-3 дуу зургаан сая төгрөг

МУ-ын Төрийн Соёрхолт Д.Болд хоёр дуу 5 сая төгрөг

Мэдэ, Л.Ган-Эрдэнэ нар 1-1,5 сая төгрөгийн хооронд 2-3 дуулах аж.

“Чоно” хамтлаг 4-5 дуу 4 сая төгрөг

Ука 2,5 сая 2-3 дуу төгрөг

“3 охин” хамтлаг 2-3 дуу 3 сая төгрөг

МУГЖ Т.Ариунаа хоёр дуу 3.5 сая, гурван дуу 4 сая төгрөг

МУГЖ Б.Сарантуяа 2-3 дуу 4 сая төгрөг

“Номин талст” хамтлаг 3-4 дуу 3 сая төгрөг

“Sweet Еmotion” хамтлаг хоёр дууг 3 сая төгрөг

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 2-3 дуугаа 1,5 сая төгрөгөөр үнэлжээ.

Т.Дэлгэрмөрөн 2-3 дуу 1 сая төгрөг

Реппер Gee гурван дууг 3 сая төгрөг

А.Хишигдалай, Н.Зоригт нар 2-3 дуу 2 сая төгрөг

П.Баярцэнгэл 2-3 дуу 1 сая төгрөг

Б.Баярцэцэг 2-4 дуу 1.5 сая төгрөгөөр дуулахаа хэлж байна.

 

Шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг аж. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй, харилцан тохиролцдог гэнэ.

 

ЗОХИОЛЫН ДУУЧИД:

Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар 3 сая төгрөгөөр,

Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2 сая төгрөгөөр,

Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөгөөр,

Л.Болдбаатар 1.2 сая төгрөгөөр,

МУГЖ С.Батсүх хоёр дууг нэг сая төгрөгөөр дуулна. 

Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.

 

ХӨТЛӨГЧИД:

UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга гурван сая төгрөгийн ханштай байна.

Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нар хоёр сая төгрөгөөр хөтөлнө. Харин МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа хөтлөлт хийхгүй аж.

UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая төгрөг,

“Шинэ үе” хамтлаг буюу найзууд төслийн Аглуу, Бооёо нар тус тусдаа гурван сая төгрөгөөр та бүхнийг үдшийн цэнгүүнийг хөтлөх боломжтой юм байна. 
 

 

ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИДЫН ХАМТ:

МУГЖ Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөжээ.

Олонд танигдаагүй өвлийн өвгөн, цасан охид 300-500 мянган төгрөгийн ханштай байна.

 

www.hiub.mn

Нийтэлсэн огноо: 2017-12-06 18:02:44

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

иргэн
2017-12-08 13:18:09

дээр нэр дурьдсан дуучин нэр зүүгсэдийн хэн нь ч хэрэггүй зөвхөн өөрсдөө дуулж хуурдаад шинэ жилээ тэмдэглэдэг болох ёстой,эд нарыг урих нь утгагүй тэр мөнгөөрөө хамт олон өөрсдөө дуулж хуурдан тэмдэглэх ёстой.

Ажлын байр