Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрийн албанаас авлигачид шахагдаж эхэллээ

 
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараахан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр сайд дарга нар ажлаа хийдүүлж төсвийн мөнгөөр гадаадад амарч зугаалдаг байдлыг таслан зогсоож хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан. Тэгвэл 3 хоног тутмын 2-ыг нь гадаад дотоодод зугаалж өнгөрүүлдэгээрээ рекорд тогтоосон Ховдын Засаг дарга Д.Галсандондог огцорчээ. Ганцхан жилийн дотор гадаадын 15 улсад зугаалж, Улаанбаатар хот руу 33 удаа ниссэн том толгойтой түүнийг аймгийнх нь ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар шууд огцруулсан байна. Огцруулах үндэслэлүүд нь ч нэгэнт баримтаар нотлогдсон тул цаашид Д.Галсандондогт итгэл үзүүлэх боломжгүй гэсэн албан ёсны нэгдсэн шийдвэр гарч, ийнхүү огцруулжээ. 
 
Үүний өмнөхөнД.Галсандондог 11-р сарын 30-нд намын хорооны даргын албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө завшсан, намын бага хурлаа хуралдуулахгүйнамын дүрмийг ноцтой зөрчсөн,бүтэн 2 жил хийсэн ажил болон зардлаа огт тайлагнаагүй,намын гишүүдээ хагалан бутаргасан зэрэгүндэслэлээр намын гишүүдийн 93 хувийн саналаар Ховд аймгийн намын хорооны даргаас огцорсон юм.
 
Тэгвэл энэ удаадтэр увайгүй авир, ууж идэхийн дон шүглэсэн авлигач зангаасаа болж Засаг даргын албан тушаалаасаа ийнхүү огцорлоо. Ховдод хоноц шиг ховорхон үзэгдэж, төсвийн мөнгийг түрийвчээ болгосон Д.Галсандондогийг огцруулсан ИТХ-нь дараах баримтыг дэлгэсэн юм. 
 
  1. Засаг дарга болсноос хойшхи хугацаанд 3 хоног тутмын 2 хоногийг гадаадад эсвэл Улаанбаатарт өнгөрөөж байсан баримтыг дэлгэжээ. Энэ нь Засаг дарга болсноос хойшхи 450 хоногийн ердөө 150 хоногт нь аймагтаа байсан гэсэн үг юм. Ховдчууд түүнд “нисдэг ноён”, “үүргэвчтэй ноён” гэх нэр хэдийнэ хайрлажээ.
  2. Төсвийн мөнгөөр сар бүр гадагшаа явж, ганцхан жилийн дотор Солонгос, Вьетнам, Хятад зэрэг гадны улсруу 15 удаа,нийт 110 хоног гадаадад томилолт нэрийдлээр “зугаалжээ”. Энэ бүх томилолт нэртэй амралтандаа төсвөөс 50 сая төгрөг зувчуулсан байна
  3. 7 хоног тутам буюу 33 удаа Улаанбаатар хотруу нисч гэртээ тухалж, аймагтаа хоноцын сэтгэлээр хандсан. 
  4. Намын хороонд өгсөн хандив татварыг өөрийн болон эхнэрийнхээ дансаар авч, дундаас нь завшдаг. Жишээ нь: Намын хорооны ганцхан гишүүний татварын мөнгөний 4 удаа гүйлгээнээс гэхэд 35 сая төгрөгийг хувьдаа завшиж, намын тайланд огт дурьдалгүй идсэн байна.
  5. Иргэн Түвшинбатад “Ажилд оруулна” гэж худал амлан түүнээс Corolla-G маркийн автомашиныгнь авлигад авч улмаар хүү Д.Хосбаярынхаа нэр дээр шилжүүлсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, энэ асуудалд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
  6. Авлигад амташсан Д.Галсандондог иргэн Д.Галбадрахаас “Дөргөн суманд нөхөн сэргээлт хийх ажил олно өгнө” гэж8.5 сая төгрөг бэлнээр авсан хэрэгт мөн л АТГ-аасэрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
  7. 2014 онд намын дарга болсныхоо даргаа 10.6 сая төгрөг шилжүүлэхэд намын тайланд 3.6 сая төгрөг орсон гэж бүртгээд үлдсэн 7 сая төгрөгийг нь хувьдаа завшсан болох нь бас л илчлэгджээ.
  8. 2015 оны 7 дугаар сард намын байр засварлана гэж 6 сая төгрөг өөрийнхөө дансруу авсан ч мөн л намын тайланд огт дурьдалгүй завшиж орхисон гээд түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргүүд ар араасаа хөвөрнө.
 
Энэ бүх баримт нотолгоо, үнэнд гүйцэгдэхээ мэдсэн авлигач Засаг дарга аргаа барахдаа намынхаа гишүүдийг хагалж талцуулсан ч намын шударга гишүүд, ёс зүйтэй төлөөлөгчид түүнд хариуцлага тооцон намын хорооных нь даргаас илт давуу буюу 93 хувийн олонхийн саналаар огцруулсан бол Засаг даргынх нь үүрэгт ажлаас мөн л огцруулж хатуу хариуцлага тооцжээ.
Гэтэл мөнөөх даварсанЗасаг дарга асан ичих ч үгүй “Намын дарга намайг хамгаална” гэж “цээжээ дэлдэж” байгаа сурагтай.Гэвч үнэндээ бол түүнийг хамгаалах шалтгаан У.Хүрэлсүхэд өчүүхэн ч байхгүй.
 
Нэгдүгээрт ажил хийдэггүй, амарч зугаалдаг, тэгэхдээ бүр төсвийн мөнгөнд гар дүрж,түмэн олноос авлига авдаг түүнийг өмгөөлөх нь У.Хүрэлсүхэд “өргөс” болохоос “өөх“ болохгүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 
 
Хоёрдугаарт Ховдын хөгжлөөс хойш нь чангааж гавьтай юу ч хийж бүтээгээгүй байж намынхаа нэр хүндийг шавхайтай хутгасан түүнд намын гишүүд дэмжигчид болоод иргэдийн төлөөлөгчдөөс тавьсан дүнг бататгах нь Засгийн газрын тэргүүн “ХАРИУЦЛАГА САХИЛГА БАТЫГ БЭХЖҮҮЛНЭ” гэсэн амандаа хүрч байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэх сайн талтай гэдгийг тэр сайн ойлгож бүй нь лавтай.
 
“Түрийний бөөс толгойд гарав” гэдэг шиг төрийн албыг амин хувийнхаа ашиг олох хэрэгсэл болгож байсан Д.Галсандондогт тооцсон энэ хариуцлага У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрийн албанаас авлигачид шахагдаж эхэллээ гэдэг сайн мэдээг түүчээлэн цуурайтуулж байна. 

Х.Онон
Нийтэлсэн огноо: 2017-12-06 18:07:27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр