Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийслэлийн удирдлагууд хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэхийг уриаллаа


Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг.

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ.

Монгол Улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулж, 2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж эхэлсэн байна.

Аяны зорилго нь хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүх дуугарч эхлэхийг уриалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүх дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргахыг дэмжих, хүчээ нэгтгэн ажиллах боломжоор хангах, хүн бүрийн аюулгүй байдлын хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулиа хэрэгжүүлэхийг төр, засгийн газраас шаардах  юм.

Нийтэлсэн огноо: 2017-12-07 12:40:03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр